Монголбанкнаас авч хэрэгжүүлж буй ипотекийн болон хэрэглээний зээлийн төлбөрийг түр хойшлуулах зохицуулалтыг үргэлжүүлж байгаа. Гэвч цар тахлаас үүдэлтэй эдийн засгийн уналт нь биднийг хүлээхгүй тул илүү бодитой дэмжлэг үзүүлэх зохицуулалтыг олон улсын сайн туршлагад суурилан Монголбанк УЛАМЖЛАЛТ БУС бодлогын арга хэмжээг шуурхай авч хэрэгжүүлэх хэрэгтэй. Үүнд бизнес эрхлэгчид, хувиараа хөдөлмөр эрхлэгч, иргэдийн COVID-19-өөс хамааралтайгаар муудсан зээлийг Монголбанк өөрөө БАНК, ББСБ-аас худалдан авч зээлийн бүтцийн өөрчлөлт хийх хэрэгтэй
a. Зээлийн эргэн төлөлтөд тодорхой хугацаанд чөлөө олгох b. Зээлийн хүүг багасгах c. Зээлийн хугацааг сунгах Инфляцийн түвшин 2.4%-тай байгаа нь Монголбанк уламжлалт бус мөнгөний тэлэх бодлого явуулах боломж байгааг харуулж байна. Энэхүү арга хэмжээ нь цар тахлаас үүдэлтэй учирч буй хүндрэлийг даван туулах, эдийн засгийг тогтворжуулж, сэргээхэд чиглэнэ.
Дээр нь нэмж хэлэхэд Монголбанк улсын төсвөөс санхүүждэг байгууллага биш цэвэр Монгол Улсын мөнгөний бодлогыг хараат бусаар удирддаг институц юм.
Энхбаярын БАТШУГАР