Бүх нийтийн бэлэн байдал зарласантай холбогдуулан орон нутгаас Улаанбаатар хотод ирээд хөл хорионд орсон иргэдийг орон нутаг руу нь хэрхэн буцаах талаар Монгол Улсын Шадар сайд Я.Содбаатар мэдээлэл хийлээ.
Тэрбээр "Зарим аймгийн Засаг дарга, сумын удирдлагууд нэг мэдээллээр нэгдсэн удирдлагатай ажиллана гэдгийг хатуу сануулъя.
Улаанбаатар хотод хөл хорионд орсон хөдөө орон нутгийн иргэдийн асуудлаар томоохон судалгаа хийгдсэн. Удахгүй бүртгэлийн систем ажиллуулж бүртгээд, бүгдийг нь түргэвчилсэн оношлуур болон PCR-ийн шинжилгээнд хамруулна.
Үүний дараа иргэдийг орон нутагт нь буцаах ажлыг цагдаагийн болон орон нутгийн удирдлагуудын удирдлага дор зохион байгуулна.
Харин иргэд орон нутагтаа очоод өөрсдийгөө гэрийн тусгаарлалтад оруулж, аймаг орон нутгийн хууль хүчний байгууллагынхан нь хяналт тавьж ажиллана.
Очсон иргэдийн халууныг нь үзээд сэжигтэй тохиолдол байвал тусгаарлах байранд тусгаарлана. Түүнээс биш орон нутгийн удирдлагууд дур мэдэн хотоос болон өөр аймгаас очиж байгаа иргэдээ шууд бүгдийг тусгаарлах байранд буюу буудалд өндөр үнэтэй байлгахгүй” гэв.
Монгол Улсын Шадар сайдын Ажлын алба