Архангай болон Дорноговь аймгуудад тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг түр хязгаарлахаар боллоо.
Тодруулбал, коронавирусээс урьдчилан сэргийлэх зорилгоор "Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдал"-д шилжин орон даяар Сар шинийн баярыг тэмдэглэхийг хориглосонтой холбогдуулан Дорноговь аймгийн онцгой комиссоос аймаг, сумын төв, орон нутгийн автозамаар тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг энэ сарын 21-нээс 27-ны өдрийг хүртэлх хугацаанд түр хязгаарлахаар шийдвэрлэсэн байна.
Мөн Архангай аймгийн Засаг дарга Ц.Мөнхнасан аймаг, сумын төвөөс гарах, орох иргэд, автомашины хөдөлгөөнийг тус хугацаанд хаах захирамж гаргажээ.