Орон нутгийн удирдлагуудын дураараа дургисан байдал дээд цэгтээ тулсан. Жишээлбэл, Архангай, Төв, Дундговь аймгийн дарга нар албаны унаагаа мөргөлдүүлж, онхолдуулчихаад, эсвэл хуучирсан нэрээр орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр үнэтэй том, шинэ жийп авдаг байдал газар авсан.
Тэгвэл түүнтэй дүүхүйц нэгэн явдал Архангай аймагт болжээ. Тодруулбал, Архангай аймгийн ИТХ-ын дарга Б.Өсөхбаяр өөрийнхөө цалинг өөрөө нэмсэн тогтоол үйлджээ. Ингэхдээ тэрбээр өөрийнхөө цалинг 1,700,900 төгрөг болгон нэмэгдүүлжээ.
Ardchilal.mn