ОХУ-ын Москва хот дахь МонголынЭСЯ-аар дамжуулан Санкт Петербург хотын "Бюро Веритась Русь” ХК-ийн "Регион Север Запад” лабораторид"Тавантолгой түлш”ХХК-ийн үйлдвэрлэсэн сайжруулсан шахмал түлшийг шинжлүүлэхээр явуулсан. Шинжилгээний битүүмжилсэн хариугОБЕГ-т энэ сарын 25-ны өдөр ирүүлжээ.
Тус лаборатори шахмал түлшинд техникийн шинжилгээ, элементийн шинжилгээ, чөлөөт хөөлтийн индекс, химийн найрлага зэрэг үзүүлэлтийг шинжилжээ. Техникийн шинжилгээний дүнгээр, чийглэг 10-аас доош байх ёстой бөгөөд 2.4 хувь, үнслэг нь 29-иас ихгүй байх ёстойгоос 22.2, дэгдэмхий байдал 22 хувиас ихгүй буюу 19.6 хувь, хүхэр нэг хувиас доош буюу 0.89 хувь, илчлэг 4200 kkал-аас багагүй байх ёстойгоос 6374 байна. Мөн нүүрсний коксжих үзүүлэлтийн зэргийг хэмжихэд чөлөөт хөөлтийн зэрэг 1 гэсэн үзүүлэлттэй гарсан нь коксжих зэрэг бага эрчим хүчний нүүрс болохыг илтгэж байна. Ийм үзүүлэлттэй нүүрсийг ахуйн хэрэгцээнд хэрэглэж болох юм байна.
Химийн найрлагыг хэмжихэд цахиурын исэл /кварц/, хөнгөн цагааны оксид, төмрийн /III/ оксид, кальцийн оксид, магнийн оксид, натрийн оксид, калийн оксид, титаны оксид,фосфорын оксид, манганийн оксид, хүхрийн оксид зэрэг газрын гадаргад /шавар, шохой зэрэг/ оршин байдаг элементүүд бүрдүүлж байгааг тодорхойлжээ. ИймдОХУ-ын лабораторид хийлгэсэн шахмал түлшний техникийн шинжилгээний үзүүлэлт нь "Сайжруулсан хатуу түлш 5679:2019" стандартын шаардлага хангаж байгааг илтгэлээ. Өөрөөр хэлбэл, МонголУлсын 3 лабораторид шинжлүүлсэн шинжилгээний дүнг бататгажээ. Сайжруулсан түлшийг шинжлүүлэхээр Япон, Хятад, Солонгос улсад дээж явуулсан бөгөөд шинжилгээний хариу ирээгүй байна гэж Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас мэдээллээ.