Монгол Улсын Засгийн газрын 62 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллах төлөвлөгөөний дагуу Хан-Уул дүүргийн 8, 9, 10, 16 дугаар хорооны нийт 9 сайжруулсан шахмал түлш борлуулах цэг, Сонгинохайрхан дүүргийн 2, 22, 23 дугаар хорооны 7 түлш борлуулах цэг, ЧД-ийн 17, 18, 19 дүгээр хорооны түлш борлуулах 9 цэг, Сүхбаатар дүүргийн 9, 12, 13, 14 дүгээр хорооны 6 борлуулалтын цэгүүдэд хяналт шалгалт хийлээ.
Одоогоор ямар нэгэн зөрчил илрээгүй, үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байна.