"Эрэл" ХХК-ий ТУЗ-ийн дарга, Эх Орон намын дарга Б.Эрдэнэбат, түүний гэргий Д.Сэргэлэн нарт холбогдох эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хуралдаан нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд өчигдөр болжээ.Шүүх хуралдаанаар Б.Эрдэнэбатад 7 жилийн хорих ял оногдуулж, ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэх анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг нийслэлийн Прокурорын газарт буцаасан байна.