Тус шаардлагад ШУА-ийн Түүх, угсаатны зүйн хүрээлэнгийн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч, Олон улсын монгол судлалын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга, Монгол Улсын Ерөнхийлөгчийн орон тооны бус зөвлөх, Академич С.Чулуун эрдэм шинжилгээний ажилтны ёс зүйн хэм хэмжээг зөрчих, судлаачдын академик эрх чөлөөг боомилох, бусдын амь насанд заналхийлэх зэрэг үйлдлийг удаа дараа гаргасан тухай дурджээ.
Мөн "Эрдэм шинжилгээний ажилтны үйл ажиллагааны ёс зүйн зарчим”-ыг төдийгүй Монгол Улсын Эрүүгийн хууль, Зөрчлийн тухай хуулийг зөрчиж бусдыг эрдэм шинжилгээний ажил эрхэлснийх нь төлөө заналхийлсэн тухай шаардлага тусгасан байна.
Улмаар С.Чулууны гаргасан эдгээр үйлдлийг холбогдох дүрэм, журмын хүрээнд яаралтай хэлэлцэн хариуцлага тооцож, шийтгэл хүлээлгэхийг шаарджээ.