-2020 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 08:00 цаг хүртэлх өнгөрсөн 24 цагийн хугацаанд Нийслэлийн авто тээврийн шалган нэвтрүүлэх есөн товчоонд эрүүл мэнд, онцгой, цагдаа, мал эмнэлэг, мэргэжлийн хяналтын 92 ажилтан албан хаагч үүрэг гүйцэтгэж ажиллалаа.
- Эдгээр товчоодод эрүүл мэндийн байгууллагын 31 албан хаагч ажиллаж байгаа юм.
- Дээрх хугацаанд авто тээврийн товчоодоор 1292 автомашин нэвтэрч орсон бол, 1116 тээврийн хэрэгсэл гарчээ.
- Үүнээс товчоодоор нэвтэрч орсон 2666, гарсан 2325 буюу нийт 4991 зорчигчдод эрүүл мэндийн хяналт хийсэн бөгөөд сэжигтэй тохиолдол бүртгэгдээгүй байна.
НИЙСЛЭЛИЙН ОНЦГОЙ КОМИСС