• Нүүр
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий дахинд
  • Сонин хачин
  • Эрүүл мэнд
  • Технологи
  • Урлаг
  • Спорт
  • Фото
  • Видео

Saihan.mn

  • Нүүр
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий дахинд
  • Сонин хачин
  • Эрүүл мэнд
  • Технологи
  • Урлаг
  • Спорт
  • Фото
  • Видео

Төрийн тахилгат ууланд олгосон лицензүүд-6

2021/01/05
Манай улс зарлигаар дархалсан 10 хайрхантай. Тэр дотроос Богдхан уул улсын нийслэлтэй хаяа залган оршдог. 1778 оноос зарлигаар тахиж ирсэн эртний уламжлалтай. 1911 онд Богд хааны зарлигаар жилд хоёр удаа буюу зун, намар тахиж байхаар хуульчлан тогтоожээ. Энэ уламжлал социализмын үед тасарч, 1995 онд Ерөнхийлөгч П.Очирбат зарлиг гаргаснаар төрийн тахилгыг сэргээн, мөн онд УИХ-ын тогтоолоор дархан цаазат уул болгож, 1996 онд ЮНЕСКО-гоос Дэлхийн шим мандлын сүлжээнд оруулсан байдаг. Аль ч талаас бодсон төрийн хатуу хамгаалалт, олон нийтийн анхаарлын төвд байдаг гэж ойлгогдохоор. Гэсэн атал хамгийн их талхлагдаж, хууль бус зөвшөөрлүүдэд дарлагдсан нь харамсалтай. Өдгөө Богд хан хайрхан маань "Байшин уул” гэмээр дүр төрхийг олж, сайд дарга нарын дархалсан газар болсон эмгэнэлтэй. Жилээс жилд ийнхүү үзүүлэлтийг нь бууруулсных уу, төрийн тахилгыг нь хийхдээ ч чимээ шуугиангүй тэгсхийгээд үйлдчихдэг болсон. "Богд хан уулыг тахилаа” гэсэн товч мэдээ төдийхөн гаргаад өнгөрдөг. Хамгийн сүүлд өнгөрсөн арваннэгдүгээр сарын 9-нд Ерөнхийлөгчийн зарлигаар хэдэн улстөрч очиж Богд хан уулын тэнгэрийг тайх төрийн ёслолыг үйлдсэн сураг дуулдсан.
Богд хан уулыг Байшин хороолол болгосон эмгэнэл 1990-ээд оноос хойш алба хашсан Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч нар, Хотын менежерүүд, тамга барьсан Байгаль орчин, аялал жуулчлалын сайд нар, газрын асуудал эрхэлсэн газар, хэлтсийн дарга нартай салшгүй холбоотой. Тухайн үед дархан цаазат газарт тодорхой газрыг ашиглуулах, эзэмшүүлэх зөвшөөрөл олгох "Түр журам” гэгчийг гаргаж байв. "Аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулна” гэсэн баримт бичиг бүрдүүлж нэг хүн хэчнээнийг авсан байсан гэж ч яригддаг. Ийнхүү хууль, журам гэгчийн цоорхойгоор Богд хан уул, Зайсангийн амны газрыг сорчлон өөрсдийн болгох "марафон”-ыг төр, засгийн өндөр албан тушаалтан, тэдний тойрон хүрээлэгчид амжилттай хэрэгжүүлсэн. Үр дүнд нь Богд хан уул "Байшин уул” болж, Зайсангийн ам орон сууцаар дүүрч, цаашлаад Нүхтийг нүхэлсэн байшин хороолол үүссэн. Зарим нь сургууль, дэлгүүр, гоо сайхны газар барьж бизнесийн чиглэлээр ашиглах болсон. Гэтэл Богд хан ууланд газар ашиглуулах, эзэмшүүлэх "Түр журам”-д зориулалтын дагуу ашиглаагүй тохиолдолд зөвшөөрлийг цуцлах, хураах, барилга байшин барьсан бол буулгах болно гэж цагаан дээр хараар бичээстэй бий. ТХГНТ хуулийн 11 дүгээр зүйлийн 11.7 дэх хэсэгт зааснаар Дархан цаазат тусгай хамгаалалттай газар нутагт зөвхөн судалгаа шинжилгээ, аялагч хүн түр буудаллах, отоглох зориулалтаар л ашиглахыг хуулиар зөвшөөрсөн байдаг.
Түүнийгээ огт хэрэгжүүлээгүй. Хэн нэгэн асуудал сөхсөн ч тэр нь ихэнхдээ сайд дарга нарынх байж таардаг тул тэгсхийгээд замхардаг.
Ийнхүү Улаанбаатарын урд зүгт дахин нэг "нийслэл” чимээгүй бөгөөд эрчимтэй баригдсан нь 2010-2014 оны үе байв. "Сөүл” группын хатагтай хэмээх нэрээр танигдаж гарч ирсэн Г.Өнөрболорын "Мантууш” компани оройлон "Грийн Вилла”, "Роял кастли” хотхоныг барьж, сүүл рүүгээ "Сөүл Вин”, "Роял Нью кэстл” "Уушги цохио”, " "Карказ”, "Жигүүр Гранд”, "Бөх бат”, "Сөүл групп”, "Бодь” групп, "М-Си-Эс”, "Чоно”, "Фортуна” групп, Солонгосын хөрөнгө оруулалттай "G.SS.M” компани, "Мапекс”, "Эфмакс”, "Сипико”, "Мфикс” компаниуд орон сууцны хорооллын бүтээн байгуулалт хийж барилгын ажил ид бужигнаж байв. Гэхдээ үүнээс ч өмнө Байгаль орчны сайдын 2003 оны тушаалаар "Дабу”, "Сарнайх”, "Анома” зэрэг компанийн удирдлагад аялал жуулчлалын цогцолбор байгуулах нэрээр /ерөнхий төлөвлөгөөндөө орон сууцны барилга барихыг тусгасан байсныг мэдсээр байж/ зөвшөөрөл олгосон нь дээрх гоё нэртэй барилгууд дотор толгой цохидог гэх юм билээ. Энэхүү үйл явдлын мөрөөр манай сонин тухайн үед "Мантуушийн маапаан” цуврал сурвалжлага хийх явцад Богд уулыг хаяалсан моддыг ил цагаан хугачин байшингийн тулгуур хийж, дархан цаазат уулын тал талаас нүхлэн хайрга, зөөж, түүгээрээ газрыг нь тэгшлэн орон сууц, хувийн хаус, таун хороолол барьж байгааг ил болгож байв. Өдгөө Богд уулын наад хормой өм, цөм ухагдаж, Зайсан толгой алга болж тэр хавь янз бүрийн хэлбэр хийцтэй том, жижиг байшингаар дүүрчээ.
БОАЖ-ын сайд Д.Оюунхоролын үед Богд хан уул, Зайсан орчмын газрын 100 гаруй зөвшөөрлийг цэгцлэх асуудал ярьж байв. Д.Цэрэнбат сайдын үед усны нөөцийг бохирдож хомстохоос сэргийлэх, голын бургас модыг сүйтгэх, уул нурааж тухайн орчны төлөв байдал, байгалийн унаган төрхийг алдагдуулан дархан цаазат газрын нийтлэг дэглэм горимыг зөрчсөн, газрын төлбөр төлөөгүй, үйл ажиллагаа явуулаагүй болон анх газар ашиглах эрх олгосон тушаал нь дархан цаазат газарт аялал жуулчлалын зориулалтаар хууль зөрчиж олгосон зэрэг 140 гаруй иргэн, аж ахуйн нэгж байгууллагын газар ашиглах эрхийг БОАЖ-ын сайдын тушаалаар 2018, 2019 онд цуцалж байв.
Гэсэн ч зарим иргэн, аж ахуйн нэгж, байгууллага БОАЖЯ-ыг шүүхэд өгч, шүүхээс тэдний талд шийдвэр гаргаснаар асуудал гацсан тохиолдол цөөнгүй. Нэг эзэнтэй Монголын үндэсний их сургууль нэртэй НҮТББ, Политехникийн коллеж нэртэй НҮТББ гэгч хуулийн этгээдүүд нэр дээрээ 40 гаруй га газрыг Богдхан ууланд хашчихаад газрын төлбөр төлөхгүй, үйл ажиллагаа явуулахгүй хэл ам таталж байв.
Энэ бүхний эцэст Зайсангийн амыг, цаад утгаараа бол Богд хан уулын хэдэн амыг улсын тусгай хамгаалалтаас гаргах уу, суурьшлын бүсийг яаж шийдэх вэ гэдэг асуудал ил, далд яригдсаар удаж байна. Өнгөрсөн сонгуулийн дараа энэ салбарын сайдын албыг хүлээж авсан Д.Сарангэрэл хэлэхдээ "...Богдхан уулын дархан цаазат газрын Зайсангийн амыг Улсын тусгай хамгаалалтаас гаргах, хилийн заагт өөрчлөлт оруулах нь УИХ-ын бүрэн эрхийн асуудал. Өнөөдөр Богд уулын буга бусад амьтан буугаад ирж байгаа тухай иргэд тэр дундаа тэнд амьдарч буй оршин суугчид өөрсдөө ярихаас гадна зураг авч, бичлэг хийж, сошиал орчинд тавьдаг.
Бэлчээрлэх, амьдрах, хооллох ундлах газар нь хумигдсан учраас амьтан уруудсан нь тэр.Түүгээр ч зогсохгүй амьтдын цус ойртсон талаар мэргэжилтнүүд анхааруулж байна. Бас л сэтгэл өвдмөөр асуудал шүү. Ер нь газар дэлхий дээр биднээс гадна араатан жигүүртэн, амьд амьтан амьдардаг. Бид түүнийг нь булаагаад байна гэдгээ тооцож, асуудалд хандахгүй бол хүн талаасаа бодсон ч нүгэл үйлдэж буй хэрэг. БОАЖЯ Зайсангийн амыг улсын тусгай хамгаалалтаас гаргах санал гаргахгүй” гэжээ. Богд хан уултай холбоотой хамгийн сүүлийн үеийн мэдээ гэвэл АТГ-аас УИХ-ын гишүүн Д.Өнөрболорыг дархан цаазат Богд хан уулын Зайсангийн аманд их хэмжээний газар хууль бусаар авч эзэмшин, улмаар тансаг зэрэглэлийн орон сууц барьж, асар их ашиг олсон үндэслэлээр шалгаж эхэлсэн мэдээлэл байгаа юм. Төрийн тахилгат, дархан цаазат Богд хан уулаа хэвээр нь дархлах уу, баячуудын дархалсан газар, байшин хорооллын статусыг батлах уу гэдэг асуудлыг нэг мөр болгож шийдвэл сайн сан.
Эх сурвалж: "ЗУУНЫ МЭДЭЭ" СОНИН

FacebookХуваалцах TwitterЖиргэх

Холбоотой мэдээ

Барилгын хөгжлийн төвийн “Алтангадастан” нэгээр нэмэгдлээ

2020/12/22

Хөл хорионы үед богдхан ууланд гарах иргэдийн тоо буурахгүй байна

2020/12/22

Төрийн дээд одон медаль гардууллаа

2020/10/29

Богд банкны хамт олон Улсын онцгой комисст мөнгөн хандив өргөлөө

2020/03/02

Өндөр их алтайн оргил “АЛТАЙ ТАВАН БОГД” хайрханы тэнгэрийг тайж, тахилаа

2019/08/05
  • Шинэ мэдээ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Таны мэдэхгүй сонирхолтой баримтууд

    2025/10/13
  • 5 хоногийн урьдчилсан мэдээ

    2025/10/13
  • Судлаач шүүмжлэгч Б.Батцоож: Энэ янзаараа 100 жил хойш ухрах нь

    2025/01/10
  • БҮХ ОДОД ТҮВШНИЙ ТОГЛОГЧ МОНГОЛД ИРНЭ

    2025/01/10
  • Завхан нутгийн уран бүтээлчид хандивын тоглолт хийнэ

    2025/01/10
  • "Миний нутаг" яруу найргийн наадамд Н.Гантулга түрүүллээ

    2024/08/31
  • 44-өөс дээш сурагчтай ангид туслах багш ажиллана

    2024/08/26
  • М.ХҮҮХНЭЭ: Эхийн сэтгэл буюу улаан зангилааны учир

    2024/08/25
  • С.БАТЗОРИГ: ЮУН ХҮННҮГИЙН ХААНЫ “ЗҮҮНИЙ” ҮЗЭЛТЭЙ ХҮҮ ВЭ?

    2024/08/16
  • Дэлхийн нөлөө бүхий хүмүүсийн сонирхолтой дадал зуршлууд

    2024/08/09
  • М.Хүүхнээ: Тэвчих ёс

    2024/08/09
  • М.Хүүхнээ: Тэвчих ёс

    2024/08/09
  • Зарим нэр бүхий бөхчүүдээс тайлбар мэдүүлэг авч байна

    2024/08/03
  • Хүмүүсийн өөр дээрээ хийж байсан хамгийн алдартай 9 туршилт

    2024/08/03
  • Швейцарын Холбооны Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа

    2024/08/03
  • Тедди Ринер олимпийн наадамд 3 дахь удаагаа түрүүллээ.

    2024/08/03
  • Д.Ганбаатар Б.Баасанхүүд автомашин, дасгалжуулагчдад мөнгөн урамшуулал амлав

    2024/08/02
  • Орхон аймагт түрүүлсэн аймгийн өсөх начин О.Баярбаасан түрүү бөхийн байгаа хандивлалаа

    2024/08/02
  • CU сүлжээ дэлгүүр эхний хагас жил 10.7 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажилласан байна

    2024/08/01
  • Хурууны хумс нэлээд хэдэн сард бүрэн ургадаг.

    2024/08/01
  • Монгол улсын начин Ө.Батзул таалал төгсжээ

    2024/07/30
  • Жинхэнэ ЛИДЕР хүний шинж

    2024/07/29
  • Хархан дээр хийсэн туршилтын сонирхолтой үр дүн

    2024/07/29
  • Алдарт Абе Хифүми олимпийн наадамд 2 дахь удаагаа түрүүллээ

    2024/07/29
  • МУГТ, МАРАФОНЧ Б.СЭР-ОД ГИННЕСИЙН АМЖИЛТ ТОГТООЛОО

    2024/07/28
  • УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэнг буудахаар дайрчээ

    2024/07/27
  • Олимпийн хотхонд архи ууж, тамхи татсан хэмээн Шоко Мияатаг хотхоноос хөөжээ.

    2024/07/26
  • Хамгийн алдартай 5 богино өгүүллэг

    2024/07/26
  • Алдартай газруудын логоны нууц

    2024/07/26
  • ЕВРЕЙ НОМЛОЛ: Зочин, загас хоёр гурав хоногийн дараанаас үнэртэж эхэлдэг.

    2024/07/26
  • Цэргийн арслан Г.Жамбалдорж уучлал хүсэж, тайлбар хийлээ.

    2024/07/23
  • Сүнслэг болон мэдрэхүйн хайрын бурхан Афродита /Грек Ромын миф домог/

    2024/07/21
  • ЧАРЛИ ЧАПЛИНЫ ОХИНДОО БИЧСЭН ЗАХИДАЛ

    2024/07/21
  • Допинг илэрсэн 4 бөх 5 болон 7-ийн даваанд барилдсан нь тогтоогдлоо

    2024/07/21
  • Интроверт хүмүүс илүү боловсролтой болох хандлагатай байдаг

    2024/07/17
  • ЭРГЭЛЗЭЭ ТӨРҮҮЛЖ, ТААМАГ ДЭВШҮҮЛСЭН ДОПИНГИЙН ХАРИУ

    2024/07/17
  • ШҮҮМЖ: Холливүүд маягийн “МОНГОЛ” кино

    2024/07/16
  • К.Юнг: Бусдын муу талыг олж харах нь өөрийгөө ойлгоход хөтөлж магад.

    2024/07/16
  • Сэтгэл судлалын чухал онолууд

    2024/07/16
  • ДОПИН: 2-3 бөхөөс сэргээшийн төрлийн бодис илэрсэн

    2024/07/16
  • Хүлээлт ихтэй байгаа сайд П.Наранбаяр

    2024/07/15
  • “АЛТАРГАНА-2024” НААДАМ ЭНЭ САРЫН 26-28-НД БОЛНО

    2024/07/15
  • 2 жил өвдөг шороодоогүй бөх

    2024/07/15
  • Хүнийг таних 4 үйлдлийн арга

    2024/07/15
  • Зигмунд Фрейд: Тэнэглэлийн эхний шинж нь ичих мэдрэмжгүй байх

    2024/07/15
  • АНУ-ын Ерөнхийлөгч Жозеф Р.Байден мэндчилгээ ирүүллээ.

    2024/07/14
  • Сэтгэл зүйн сонирхолтой баримтууд

    2024/07/14
  • Хачирхалтай 10 ном

    2024/07/14
  • Сонирхолтой 10 баримт

    2024/07/14
  • Халуун ус хязгаарлах байршил

    2024/07/14
  • “Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний үзэл баримтлал”-ыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлнэ

    2020/03/31
  • Хүмүүсийн өөр дээрээ хийж байсан хамгийн алдартай 9 туршилт

    2024/08/03
  • ДОПИН: 2-3 бөхөөс сэргээшийн төрлийн бодис илэрсэн

    2024/07/16
  • “Тавантолгой түлш” ХХК шаардлага хангахгүй пийшинг нураан, технологийн дагуу шинээр пийшин барьж өглөө

    2019/10/19
  • Охидууд яагаад амьдралаа бусниулдаг вэ?

    2018/10/09
  • Хаван буулгах хамгийн сайн арга бол…

    2020/03/30
  • Зигмунд Фрейд: Тэнэглэлийн эхний шинж нь ичих мэдрэмжгүй байх

    2024/07/15
  • Байнгын ажиллагаатай парламентын 30 жилийн ойн марк гаргалаа.

    2021/07/09
  • Монгол Улсын хосгүй үнэт зүйлсэд багтсан XII-XIV зууны үеийн өвөл зуны гурван дээл

    2020/06/04
  • Бяцхан миссүүд минь амжилт дүүрэн эх орондоо эргэн ирлэ

    2018/04/23
  • Халуухан болзоонд романтиклаж яваа хоёр жүжигчин

    2018/01/30
  • Н.Тилеухан: Гадны банкуудыг хугацааны хувьд хязгаарлалттай оруулж ирэх ёстой

    2020/04/13
  • Иогийн спортын Монгол улсын аварга шалгаруулах анхдугаар тэмцээн болно

    2018/06/27
  • Нялх сэнгүм үү? Нийтлэг эрх ашиг уу?

    2018/01/30
  • Д.ЭРДЭНЭТУЯА: ЗҮРХНИЙ ЭХО ОНОШЛОГОО НЬ ЗҮРХНИЙ БИЧЛЭГ, ЭМЧИЙН...

    2018/03/26
  • Ааваа санаад байна...

    2020/10/25
  • "ШИНЭ САР" БУЮУ ШИНИЙН 2-НЫ САР ХҮСЭЛ БИЕЛҮҮЛДЭГ ҮҮ?

    2021/02/13
  • Хууль батлагчид зуухтай дотно танилцчихлаа, одоо утаатай

    2018/01/12
  • Алдар цуутны өлгий "Халиун" сайхан нутаг минь

    2020/02/18
  • Иргэн Э.Солонго: Гэр бүл үймүүлэгч Э.Байгалмаа манай нөхөр рүү шалдан зургаа явуулсан

    2019/12/16
  • Филиппинд англи хэл сурах 10 шалтгаан

    2018/08/20
  • Б.Довдон: Тамхинаас гарсан өдрөөсөө эхлэн хүний бие эрүүлжиж эхэлдэг

    2018/05/29
  • Хилчид 3,6 тэрбум төгрөгийн хохирлоос урьдчилан сэргийлжээ.

    2021/04/02
  • Хүүхдийн мөнгийг ирэх Даваа гаригаас олгож эхэлнэ.

    2021/04/01
  • Хүүхдийн төлөө фонд байгуулах төслийг эцэслэн хэлэлцэв

    2021/04/06
  • УИХ-ын дарга М.Энхболд юу хэлэв.

    2018/06/30
  • Эрэлт өссөнөөс зэсийн төлөв өөдрөг байна

    2018/01/19
  • МУБИС-ийн лицей шинээр элсэлт авна

    2018/03/15
  • Улсын хэмжээнд 5.1 сая төл бойжиж байна

    2021/04/04
  • Хүн хоногт 0.5 кг жилд 200кг хуурай хог хаягдал хаягдаг

    2018/02/28
  • Жүжигчин Ц.Анхбаяр: Жулдыз шиг бүсгүйд сэтгэл татагдахгүй байхын аргагүй шүү дээ

    2018/01/25
  • Б.Цэрэннадмид: Архангай аймгийн Засаг даргын тухай бодит биш мэдээлэл түгээж байгаад харамсаж байна

    2018/01/24
  • АЯЛАГЧ, УУЛЧИН Н. БАЙГАЛМААГИЙН ТАЛААР ТАНЫ МЭДЭХГҮЙ 14 БАРИМТ

    2018/01/25
  • Үнэн Ба Зөв намаас 2020 оны Улсын их хурлын сонгуульд нэр дэвшигчид

    2020/05/13
  • Газрын цахим дуудлага худалдаанаас 165,3 сая төгрөг төвлөрүүлнэ

    2021/04/08
  • Fly хамтлаг жүжигчин Батука, Шүүдэрцэцэг нарын “ХАЙРЫН ЭЛЧ” болжээ

    2019/03/02
  • Д. ЦОЛМОН: ӨЭМТ-ҮҮДИЙН ЭХЧҮҮДИЙГ ХЯНАЛТАНДАА АВЧ АЖИЛЛАСАНААР...

    2018/03/26
  • Баянзүрх дүүргийн сургууль, цэцэрлэгийн эмч нарыг сургалтанд хамрууллаа

    2018/05/09
  • САЙХАН МЭДЭЭ: Афганистан цэргүүдийн амийг аврахад монгол цэргүүд онцгой үүрэг гүйцэтгэлээ

    2021/04/02
  • ЭРҮҮЛ БЭЛЧЭЭР-ЭРҮҮЛ МАЛ-ЭРҮҮЛ ХҮНС-ЭРҮҮЛ МОНГОЛ ХҮН

    2018/01/15
  • "Хөхөөр хооллолтын ач холбогдол" сэдэвт сургалт зохион байгууллаа

    2018/08/13
  • “Спутник V” вакциныг Монголд үйлдвэрлэх боломжийг судлах ажлын баг гаргахаар болов

    2021/04/05
  • ДУУЧИН О.ГАНТУЛГА: ТАВДУГААР АНГИДАА ЯТГА ТОГЛОДОГ БАЙЛАА

    2018/03/15
  • Сирид 14 хоногийн дотор 180 хүн амиа алджээ

    2018/01/15
  • “Хүн ам нутагшилт суурьшлын хөгжлийн ерөнхий төсөл"-ийн үзэл баримтлалын төслийг боловсруулж байна

    2021/04/04
  • Баянзүрх дүүргийн Эрүүл мэндийн төвийн үзлэг хийж, зөвлөгөө өгөх "цэг" ажиллалаа

    2018/05/21
  • “БЯЦХАН ХАНХҮҮ-2018” тэмцээн болно

    2018/05/02
  • Үе үеийн сурагчдын дурсамжийг хөглөх “Сурагч насны дурсамж” цомог тун удахгүй

    2018/05/09
  • Э.ПҮРЭВ-ЭРДЭНЭ: Өрх бүрд 0.07 га гэж зааж өгсөн нь нэг өрхөд томдох талбай

    2018/04/18
  • О.Цагаанзам: Монголыг дэлхийд сурталчилдаг язгуур урлагаа төрөөс дэмжих хэрэгтэй

    2018/10/10
  • Таны мэдэхгүй сонирхолтой баримтууд

    2025/10/13
  • Судлаач шүүмжлэгч Б.Батцоож: Энэ янзаараа 100 жил хойш ухрах нь

    2025/01/10
  • 5 хоногийн урьдчилсан мэдээ

    2025/10/13
  • БҮХ ОДОД ТҮВШНИЙ ТОГЛОГЧ МОНГОЛД ИРНЭ

    2025/01/10
  • Завхан нутгийн уран бүтээлчид хандивын тоглолт хийнэ

    2025/01/10
  • "Миний нутаг" яруу найргийн наадамд Н.Гантулга түрүүллээ

    2024/08/31
  • 44-өөс дээш сурагчтай ангид туслах багш ажиллана

    2024/08/26
  • М.ХҮҮХНЭЭ: Эхийн сэтгэл буюу улаан зангилааны учир

    2024/08/25
  • С.БАТЗОРИГ: ЮУН ХҮННҮГИЙН ХААНЫ “ЗҮҮНИЙ” ҮЗЭЛТЭЙ ХҮҮ ВЭ?

    2024/08/16
  • Дэлхийн нөлөө бүхий хүмүүсийн сонирхолтой дадал зуршлууд

    2024/08/09
  • М.Хүүхнээ: Тэвчих ёс

    2024/08/09
  • Зарим нэр бүхий бөхчүүдээс тайлбар мэдүүлэг авч байна

    2024/08/03
  • Хүмүүсийн өөр дээрээ хийж байсан хамгийн алдартай 9 туршилт

    2024/08/03
  • М.Хүүхнээ: Тэвчих ёс

    2024/08/09
  • Швейцарын Холбооны Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа

    2024/08/03
  • Тедди Ринер олимпийн наадамд 3 дахь удаагаа түрүүллээ.

    2024/08/03
  • Д.Ганбаатар Б.Баасанхүүд автомашин, дасгалжуулагчдад мөнгөн урамшуулал амлав

    2024/08/02
  • Орхон аймагт түрүүлсэн аймгийн өсөх начин О.Баярбаасан түрүү бөхийн байгаа хандивлалаа

    2024/08/02
  • Хурууны хумс нэлээд хэдэн сард бүрэн ургадаг.

    2024/08/01
  • CU сүлжээ дэлгүүр эхний хагас жил 10.7 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажилласан байна

    2024/08/01
  • Монгол улсын начин Ө.Батзул таалал төгсжээ

    2024/07/30
  • Жинхэнэ ЛИДЕР хүний шинж

    2024/07/29
  • Хархан дээр хийсэн туршилтын сонирхолтой үр дүн

    2024/07/29
  • Алдарт Абе Хифүми олимпийн наадамд 2 дахь удаагаа түрүүллээ

    2024/07/29
  • МУГТ, МАРАФОНЧ Б.СЭР-ОД ГИННЕСИЙН АМЖИЛТ ТОГТООЛОО

    2024/07/28
  • УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэнг буудахаар дайрчээ

    2024/07/27
  • Олимпийн хотхонд архи ууж, тамхи татсан хэмээн Шоко Мияатаг хотхоноос хөөжээ.

    2024/07/26
  • Алдартай газруудын логоны нууц

    2024/07/26
  • Хамгийн алдартай 5 богино өгүүллэг

    2024/07/26
  • ЕВРЕЙ НОМЛОЛ: Зочин, загас хоёр гурав хоногийн дараанаас үнэртэж эхэлдэг.

    2024/07/26
  • Цэргийн арслан Г.Жамбалдорж уучлал хүсэж, тайлбар хийлээ.

    2024/07/23
  • Сүнслэг болон мэдрэхүйн хайрын бурхан Афродита /Грек Ромын миф домог/

    2024/07/21
  • ЧАРЛИ ЧАПЛИНЫ ОХИНДОО БИЧСЭН ЗАХИДАЛ

    2024/07/21
  • Допинг илэрсэн 4 бөх 5 болон 7-ийн даваанд барилдсан нь тогтоогдлоо

    2024/07/21
  • Интроверт хүмүүс илүү боловсролтой болох хандлагатай байдаг

    2024/07/17
  • ЭРГЭЛЗЭЭ ТӨРҮҮЛЖ, ТААМАГ ДЭВШҮҮЛСЭН ДОПИНГИЙН ХАРИУ

    2024/07/17
  • ШҮҮМЖ: Холливүүд маягийн “МОНГОЛ” кино

    2024/07/16
  • К.Юнг: Бусдын муу талыг олж харах нь өөрийгөө ойлгоход хөтөлж магад.

    2024/07/16
  • Сэтгэл судлалын чухал онолууд

    2024/07/16
  • Хүлээлт ихтэй байгаа сайд П.Наранбаяр

    2024/07/15
  • “АЛТАРГАНА-2024” НААДАМ ЭНЭ САРЫН 26-28-НД БОЛНО

    2024/07/15
  • 2 жил өвдөг шороодоогүй бөх

    2024/07/15
  • Хүнийг таних 4 үйлдлийн арга

    2024/07/15
  • Зигмунд Фрейд: Тэнэглэлийн эхний шинж нь ичих мэдрэмжгүй байх

    2024/07/15
  • АНУ-ын Ерөнхийлөгч Жозеф Р.Байден мэндчилгээ ирүүллээ.

    2024/07/14
  • Сэтгэл зүйн сонирхолтой баримтууд

    2024/07/14
  • Хачирхалтай 10 ном

    2024/07/14
  • Сонирхолтой 10 баримт

    2024/07/14
  • Халуун ус хязгаарлах байршил

    2024/07/14
  • Трампыг хөнөөх гэж завджээ.

    2024/07/14

© 2017 - Saihan.mn Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Вэб сайтыг "VIPNEWS" PR Group Хөгжүүлэгч Aureola