ХӨСҮТ-д эмчлүүлж байсан 76 настай иргэн өчигдөр нас барлаа. Талийгаач БЗД-ийн Нэгдсэн эмнэлэгт эмчлүүлж байгаад халдвар авсан бөгөөд сүүлийн 5 хоногт ХӨСҮТ-д шилжүүлэн эмчлүүлж байжээ. Талийгаач коронавирусийн халдвар авснаас зүрхний архаг дутагдалтай, хэм алддаг хууч өвчтэй байсан гэж ХӨСҮТ-өөс мэдээллээ.