Дэлхийн хамгийн хүчирхэг гүрэн, хамгийн их хүн амтай, хамгийн том хөгжиж буй улс бол БНХАУ. Тус улс сүүлийн хэдэн жил хүн амаа ядуурлаас гаргах бодлогыг эрчимтэй хэрэгжүүлснээр жил бүр 10 гаруй сая хүнийг ядуурлаас гаргаж байна. 2003-2010 он хүртэл дараалан7 жил жил бүр10 саяас дээш иргэдийг ядуурлаас салгаж чадсан бол 2012 98.99 сая байсан ядуу иргэдийг 2019 онд 5.51 сая болтол бууруулж чаджээ.
Өөрөөр хэлбэл 2020 онд хүн амаа ядуурлаас гаргах зорилтоо биелүүлсний дараа тэд 100 сая хүнийг ядуурлаас гаргаж чадсан нь 2030 он гэхэд НҮБ-ын тогтвортой хөгжлийн зорилтот тусгасан ядуурлыг бууруулах зорилтыг 10 жилийн өмнө биелүүллээ гэсэн үг.
БНХАУ-ын дарга Ши Жиньпин дундаж чинээлэг нийгмийг төгс цогцлоон байгуулахын тулд "Нэгийг ч хоцроож болохгүй” байх хатуу зарчмыг баримтлан ирсэн. 2020 оны эцэс гэхэд Хятад ядуурал огцом буурч, Хятад улс ядуурлыг бууруулж чадсанаа зарлав.
Хятад орон хэдэн 10 жилийн турш ядуурлын эсрэг тасралтгүй хэрэгжүүлж буй тэмцлийн үр дүн ийнхүү гарч 1.3 тэрбум хүн амтай улс дундаж, чинээлэг давхарга руу шилжлээ. БНХАУ хэрхэн яаж ядуурлыг бууруулж чадсан, ямар тууштай бодлого хэрэгжүүлснийг гэрэлз ургаар хүргэе.
"Хятад орныг танин мэдэх-Монгол Улстай холбогдох” ӨМӨЗО-ны соёлын өдрүүдийн хүрээнд Сайн сайхан амьдралын эрэлд "Хятад орны ядуурлаас ангижруулах амжилтын тухай”гэрэл зургийн үзэсгэлэнг танилцуулж байна.
гэрэл зургийн үзэсгэлэнг үзэх бол энд дарна уу.
http://https://720yun.com/t/d3vkc9iy0qm?scene_id=62101258