Гэмтэл согог судлалын үндэсний төвд коронвирусийн сэжигтэй тохиолдол илэрсэн гэсэн мэдээлэл өчигдөр гарсан. Учир нь тус эмнэлгийг өчигдөр 18.00 цагаас хамгаалалтад авч нийт эмч, ажилчдаас PCR шинжилгээ авсан юм. Тэгвэл ГССҮТ-өөс халдварын тохиолдол илрээгүй, харин "Ачтан элит клиник” эмнэлгийн эмч тус төвд ирж өвчтөн үзсэн байжээ.
Иймд зайлшгүй тандалт хийх шаардлагатай гэж үзэн тухайн эмчийн хавьтал болсон хүмүүсээс PCR шинжилгээ авсан байна. Ингэхэд бүх хүний хариу сөрөг буюу халдваргүй гэж гарчээ.
Гэмтэл согог судлалын үндэсний төвийг тусгаарлаагүй үйл ажиллагаа хэвийн явагдаж байна.