Өнөөдөр ЭМЯ-наас цаг үеийн асуудлаар албан ёсоор мэдээлэл хийлээ. Дархан-Уул аймагт тусгаарлагдсан иргэний болон БНСУ-аас ирсэн хоёр иргэний шинжилгээний хариу сөрөг гарч шинэ коронавирусын халдваргүй болох нь тогтоогдсон байна.
Хоёрдугаар сарын 4-ний өдөр Дархан-Уул аймгийн нэгдсэн эмнэлэгт коронавирусын сэжигтэй эмэгтэйг тусгаарласан билээ. Мөн БНСУ-аас ирсэн 2 иргэнийг ХӨСҮТ-д тусгаарлаж шинжилгээ авсан бөгөөд хариу нь сөрөг буюу (ЭРҮҮЛ) гарсан байна.