Баян-Өлгий аймгийн хэсэг залуучууд сэтгэлээрээ нэгдэж БЗД-ийн өрх толгойлсон ,өндөр настай , хөгжлийн бэрхшээлтэй зэрэг нийгмийн халамж шаардлагатай байгаа 45 өрхөд хүнс, ахуйн хэрэглээний бүтээгдэхүүнээр тусаллаа.
Монгол улсад дотоодын халдвар илэрснээс хойш бараг 2 сар болж байгаа хэдий ч иргэдийнхээ амжиргааг дэмжих дорвитой санал, санаачилгууд гарахгүй байгаа нь бид ковидоор биш өлсгөлөнгөөр олон иргэдийнхээ амь насыг алдах вий гэдэг болгоомжлол иргэдийн дунд байсаар байна.
Сайхан сэтгэлээрээ нэгдэж нийгэмдээ үлгэр дуурайлал болсон залуустаа шинэ ондоо ажил амьдрал өөдрөг бүтэмжтэй байхыг хүсье.