2021 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр коронавирусийн халдварын тархалтаас сэргийлэх чиглэлээр 20 заалт бүхий улсын байцаагчийн зөвлөмжийг Мэргэжлийн хяналтын газар болон Авто тээврийн төвийн улсын байцаагч нар хамтран авто засвар эрхлэгч 4, дугуй засвар эрхлэгч 3 иргэнд тус тус хүргүүлэн ажиллаа.
Зөвлөмжийн хүрээнд СОVID-19 –ийн бүртгэлийн QR код бүхий хуудас, нэг удаагийн хамгаалах хувцас, хэрэгслийн нөөц, гар ариутгах бодис, цэвэрлэгээ үйлчилгээ, анхааруулах санамж тэмдэг болон маскгүй хүнд үйлчлэхгүй байх талаар зөвлөгөө өгч ажиллав.