"Насны хишиг” болон "Эхийн алдар” одонтой ээжүүдийн тэтгэмжийг ирэх сарын 10-наас олгох бөгөөд иргэдийн халамж авах хүсэлтийг цахимаар аваад дансаар нь олгох юм байна.
Иргэд бүртгүүлэхийн тулд халамжийн үйлчилгээний төвүүдэд заавал биечлэн очих шаардлагагүй, EHALAMJ.MN сайт руу орж цахимаар нэр, регистрийн дугаар зэргээ бүртгүүлж тэтгэмж авах банкны нэрээ бичээд тэтгэмж авах хүсэлтээ гаргана.
Одоогийн байдлаар "Насны хишиг”-ийн үйлчилгээг авдаг ахмадын 80 хувь нь харилцах банкны дансаа бүртгүүлээд байгааг Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газраас мэдээллээ.