• Нүүр
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий дахинд
  • Сонин хачин
  • Эрүүл мэнд
  • Технологи
  • Урлаг
  • Спорт
  • Фото
  • Видео

Saihan.mn

  • Нүүр
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий дахинд
  • Сонин хачин
  • Эрүүл мэнд
  • Технологи
  • Урлаг
  • Спорт
  • Фото
  • Видео

Цагаан хадны бараан амьдрал

2021/01/18

Алаг тармагхан цастай өмнийн цэнхэр говь налайж угтах их холын замд айлын бараатай томоохон суурин бараантах нь Өмнөговь аймгийн Цогтцэций, Ханбогд сумын нутагт орших Цагаан хад аж. Анх үүсэн байгуулагдахаас өнөөдрийг хүртэл үе үехэн энэ сууринд ирж байсан учир өдрөөс өдөрт улам л томорч байгаа энэхэн суурьшлын бүсд ямархуу амьдрал буцалдагийг мэдэхдээ мэдэж, мэдэхгүйгээ мэдэхгүй өнгөрүүлсэн миний хувьд энэ удаа арай өөр "урилга”-аар ирж таарав.
"Сэтгүүлчид та нар худалдагддаг. Худалдагдаагүй юм бол ирээд үз, нэр зураг авч "матарлаад” байлгүй бидэнтэй ярилцаж, бодит амьдрал, жинхэнэ үнэн гэдгийг сурвалжлаад өг. Төрийн нэр барьсан гаалийн байцаагчид хэрхэн "галзуурч” байгааг гаргаад тэр бичдэг юмаараа төр засагт хүргээд өг. Чи чадна биз дээ, эсвэл хүсэхгүй юу…” гэх мэтээр мэссэж, утасны дуудлагын дараа "нээрээ ч очоод үзий” гэдэг бодол төрөөд гараад давхичихсан хэрэг л дээ… Ийм нэгэн сурвалжлагаа эрхэм уншигчиддаа хүргэе.
Цагаан хад…
Монголын маань үзэсгэлэнт нутагт Өмнөговийн Цогтцэций, Ханбогдын нутаг Цагаан хаданд амьдрал ёстой л буцалж байна лээ. Газар тэнгэр нийлүүлтэл боссон их шороон түйрэнгийн хөлд нэвсийж бараантах жижигхээн суурин Цагаан хад нэг үеэ бодвол овоо тэлсэн харагдана. Цагийн цагт л анхаарал татаж байдаг Цагаан хадны нүүрс тээврийн жолооч нарын асуудал нэг хурцдаж, нэг намдаг учир тэр хэмжээгээр монголчууд мэдээлэлтэй, би ч ялгаагүй. Ийм учраас мэдэх атлаа мэдэхгүй, мэдэхгүй атлаа мэдэх энэ л суурингийн амьдралыг сурвалжлахаар ирсэн учир жолооч нартай ихэвчлэн уулзахаар шийдсэн юм.
Хятад, Монголын хилийн зурваст оршиж, нүүрс хэмээх хар алтны урсгалын гол тэнхлэг болсон энэ сууринд өнөөдрийн байдлаар 15 мянга орчим жолооч нар ажиллаж, амьдарч байгаа гэнэ. Харин 110 компанид нүүрс тээвэрлэлтийн жолооч нар хамаарна. Эдгээр компаниудад бүртгэлтэй жолооч нар нь монголчууд хэдий ч жинхэнэ эзэд нь хятад хүмүүс. Компанийн байршил Улаанбаатар хотод тэр дундаа Хан-Уул дүүрэгт орших өндөр түрээстэй оффисуудад байрладаг нь сонин санагдаж байлаа…
Нийслэлийн Хан-Уул дүүрэгт Авто тээврийн үндэсний төв байрладаг. Уг төвийг бараадсан үнэтэй оффиссуудад байрлах эдгээр компаниудын гол ачааг нугалж, "мөнгө бороо оруулагчид” нь монгол жолооч нар. Тэд хотоос 800 гаруй километрт орших Цагаан хаданд хилээр гаргаж байгаа нүүрс шигээ харагдах шахам зүтгэнэ. Харин тэдний энэ зүтгэл Улаанбаатар хотод байрлах үнэтэй оффисуудын түрээсийг төлж, АТҮТ гэх төрийн том данхар байгууллагад ажиллаж буй цөөнгүй хүмүүсийн халаасыг түнтийлгэж, амьдралыг нь сайжруулдаг нь нууц биш болжээ, хэдийнэ…
Нүд шүд нь гялалзсан 15 мянган жолоочийн хувьд 65-70 тоннын хүнд даацын машинаар хоёр улсын хилийн хооронд тээвэр хийж нэг рейсээсээ 600.000-1.500.000 төгрөгийн цалинтай ажилладаг юм байна. Үнэндээ хилээр нүүрс тээвэрлэдэг машинуудын эзэд хувь хүмүүс, ялангуяа уг машиныг жолоодож байгаа хүмүүс байх хэдий ч "хувь хүний тээвэрлэлтийг хоёр улсын хамтын ажиллагаанд зөвшөөрөгдөөгүй учир жолооч заавал аль нэг компанийн нэр дээр бүртгэгддэг” юм байна. Миний хувьд энэ бол "нугалаа” санагдсан, харин энд маш сайн мөрдөгддөг "нугалаа”-ны ард ямар хүмүүсийн данс руу мөнгө урсаж байдгийг мэдэх нэг нь мэдэж, мэдэхгүй бусад нь анзаардаг ч үгүй бололтой. Мэдээж машинаа, жолоочтойгоо тухайн компанид бүртгүүлж байгаа учир татаас төлөх нь ойлгомжтой. Харин жолооч нар энэ татаасыг төлөх ёстой гэдгээ маш сайн ойлгодог, хэл ам ч хийдэггүй нь анзаарагдсан.

Цагаан хаданд төрийн олон алба үйл ажиллагаа эрхэлж байгаа ч хамгийн эрх мэдэлтэй  нь Гааль болон Автотээврийн үндэсний төвийн байцаагчид аж. Энэ хэрээрээ гаалийн болон авто тээврийн байцаагч нарын "нугалаа” ил цагаандаа гарсан ч хэн ч тоохгүй, анзаарахгүй. Ийм зүйл байж л байсан, цаашдаа ч байж л байх биз гэсэн хандлагаар ханддаг нь илт.  Цагдаа, мэргэжлийн хяналтынхан мэдсэн ч мэдээгүй царайлна. Арга ч үгүй, тэдний дээд дарга нар нь саяын эрх мэдэлтэй хүмүүстэй хамтарч нягт ажиллана. Иймээс мянга шударга ажиллаад эргээд "нухуулна” уу гэхээс илүү сайн зүйл хүртэхгүй гэнэ. Энэ утгаараа энд цагдаа, мэргэжлийн хяналтын байцаагч нар тогтож ажиллах нь тааруухан. Мөн эрх мэдэл нь ч хязгаарлагдмал. Нөгөө талаараа энд ажиллаж байгаа жолооч нартай хамгийн ойр ажиллаж, бас хамгийн шударга ажилладаг нь гэхэд ч хэтрүүлсэн болохгүй.
Энд гаалийн нэг байцаагч 4-5 машинтай байх нь ердийн үзэгдэл. Үүнд Авто тээврийн тээврийн үндэсний төвийн хэлхээ холбоо маш чухал. "Манай машин байгаа шүү хө, болно биз дээ…” ийм л ярианы ид шидийг ярьж байгаа хоёр л мэдэх хэдий ч сонссон хүмүүс нь анзаарахгүй байгаа мэт өнгөрүүлдэг. Амьдарлаа залгуулж байгаа машинаа хураалгахгүй шиг, шатаалгачихгүй шиг, эвдрэлгүй шиг, дугаарлалтаасаа хасагдчихгүй шиг хилээр давж, эргэж байвал л болох учир жолооч нарын хувьд өвөр зуураа бухимдахаас цааш үл хэтрэх. Дашрамд дурдахад энд тээвэрт явж байгаа машинуудын хувьд хамгийн хуучин нь 80.000.000-100.000.000 төгрөгийн үнэтэй. Он залуу, шинэ машинууд бол 300.000.000 хүрнэ. Ийм машинуудыг гаалийнхан болон авто тээврийнхэн л "эзэмшинэ”. Гэхдээ тэдний эзэмшил гэж хүмүүс мэдэхээс цаасан дээрх бүртгэлээс мянга хайгаад хамаарал олдохгүй гэнэ. Учир нь төрийн нэрийн өмнөөс алба хашиж байгаа энэ хүмүүсийн хувьд давуу талаа ашиглаж, амьжиргаандаа "нэмэр” болгож байгаа нь хууль бус үйлдэл биш ч хууль ёсны ажил биш учир аливаа нэг шалгалт, үзлэг, хэл амнаас хол байлгахын тулд "төөрдөг байшин” шиг "утас хөврүүлж” байгаад тэд эзэмшилээ хамгаалчихаа маш сайн мэднэ.

Цагаан хаданд Өмнөговь аймгийн Цагдаагийн газар, Цагаан хад дахь гэрээт цагдаагийн тасаг, гурван  уурхайн удирдлага, тээврийн компаниуд ажилладаг. Цагаан хаданд Гаалийн хяналтын бүсүүд, НАБТ, Тайван зогсоол зэрэг анхаарал татсан обьектүүд цөөнгүй. Цагаан хаданд байрлуулсан тээврийн хэрэгслүүдийг дугаарлалтын дагуу хилээр нэвтрүүлэх ба жолооч нарыг амраах, аюулгүй байдлыг тээврийн компаниуд хариуцан ажилладаг бөгөөд бидний харсанаар хилээр нэвтрэхээр эгнэх машинуудыг хамгийн эмх цэгцэнд оруулсан нь уг цогцолбор байсныг дурдах хэрэгтэй байх.
Авто тээврийн үндэсний төвийн байцаагчдын "нугалаа”
Энэ бол төрийн үйлчилгээг хүргэж байгаа төрийн байгууллага. Энэ хэрээрээ хүнд суртал, бичигдээгүй дүрэм ихтэй жинхэнэ "толгойн өвчин” гэдгийг жолооч нар ам уралдан өгүүлсэн. Учир нь АТҮТ-ийн зүгээс жолооч нарт гаргадаг олон хүнд сурталын нэг нь С зөвшөөрөл нь улиралд нэг удаа гарна. Жилд дөрвөнтөө гарах энэ С зөвшөөрлийн "ид шид” хятадын хилээр гарах жолооч нарт лав үйлчилдэггүйг тэд ам булаалдан өгүүлсэн.
Мөн жилд нэг удаа бүх жолооч нарт мэргэшсэн жолоочийн үнэмлэх гэгчийг гаргаж өгнө. 70-110 тоннын ачаа тээвэрлэж яваа жолооч нарын хувьд мэргэшээгүй хүн жолоо барих үнэхээр бэрхтэй. Тиймээс жил бүр энд ажиллаж байгаа жолооч нараас шалгалт авч, төлбөр төлж баталгаажуулдаг "мэргэшсэн жолооч”-ийн үнэмлэх жижигхэн нугалаанаас их мөнгө "цохьсон” үйлчилгээ гэж үздэгээ жолооч нар бүгд өгүүлж, дургүйцэж байсан.
Дашрамд дурдахад, С зөвшөөрлийн үндсэн үнэ 15 мянган төгрөг гэлцэх ч Улаанбаатар хотоос тодруулбал, АТҮТ-өөс Цагаан хаданд байгаа жолооч нарт хүрэхдээ 150.000-200.000 төгрөг болж байж гарт нь очдог нь хэдийнэ нууц биш болсон гэнэ. Харин энэ мэргэшсэн жолооч, С зөвшөөрлийн хэрэг хэзээ хаана гардагийг мэдэж, тайлбарлах жолооч байсангүй ч Монгол, Хятадын хил дээр тэр дундаа хятадын талд энэ огт хамааралгүй зүйл байдгийг жолооч нар бүгд хэлж байлаа.
Хаягдсан балгас болсон "Цагаан хад” сууринг хөгжүүлэх үү, хөсөр хаях уу? »  Nutag.mn
Эдгээрээс гадна,  НАБТ буюу нүүрс ачиж, буулгах талбайд нэг тонн нүүрсийг 8.000-9.000 төгрөгөөр тооцож пүүлнэ. 65-70 тонн нэг машинд ачдаг гэхэд нэг машины жолооч энэ талбайгаас нүүрсээ ачаад гарахдаа 520.000-630.000 төгрөг зөвхөн пүүлүүлэхдээ төлнө. Мөн очёргүй ачуулахын тулд ковшийн жолоочид 20.000 төгрөг, талбайн манаачид мөн 10.000 төгрөг төлнө. Ингэснээр 550.000-660.000 төгрөгийн зардал гаргаж байж арай гэж машиндаа нүүрсээ ачуулна. НАБТ-ыг анх дотооддоо мөнгө үлдээнэ хэмээн байгуулсан ч эдүгээ Монгол компаниуд ашиг олдог бас нэгэн нугалааг бий болгосноос цааш гараагүй гэнэ.
Гаалийн байцаагчдын "мөнгө угаалт”
Хилээр гарахын өмнө нүүрсээ ачуулсан жолооч нарын дараагийн даваа нь гаалийн байцаагчаар лац даруулах. Мэдээж төлбөртэй дарагддаг энэ уг лац нь тус нүүрс тээвэрлэсэн машин нь ямар нэгэн хууль бус бараа бүтээгдэхүүн буюу "цэнэг” тээвэрлээгүй гэсэн баталгаа болгож Монголын гаалийн байгууллагаас дардаг аж.

Харин уг лацыг жолооч нарт төлбөртэйгээр тараахаас яг харж лацаддаг байцаагч бараг байхгүй, ёс төдий үйлдэл болсон гэнэ. Гэтэл энэ хайхрамжгүй үйлдлийн улмаас аль нэгэн машинд хууль бус бараа тээвэрлэгдэн хилээр гарч байгаад хятадын гааль дээр баригдвал тухайн өдөр хилээр гарах байсан зөвшөөрөлтэй 800 машин тэр чигээрээ нам зогсолтод орно. Нэг бүрчлэн машиныг шалгах ажлыг эхлүүлсэн хятадын гаалийн байцаагчдын хараа хяналтанд бөнжигнөх монгол жолооч нараас тухайн өдөр нь түүнээс хойших гурван хоногт хоногт 300 машин хилээр давбал дээдийн заяа болдог гэх. Ингэх юм бол тэр өндөр үнээр тараагддаг ЛАЦ хэнд хэрэгтэй юм бэ гэсэн асуулт гарч байсан ч мөн л хариулах албан тушаалтан олдсонгүй.
Үнэндээ ийм асуудал гардаг учир Цагаан хадны жолооч нар одоогоор түр үйл ажиллагаа нь зогссон Тайван зогсоолыг ажиллуулахыг шаардаж байгаагаа илэрхийлж байв. Учир нь энэ зогсоолд байршсан машины жолооч нарт төрийн нэрээр ажиллаж байгаа алба хаагчдын зүгээс үзүүлдэг дарамт байдаггүй давуу талтай гэнэ. Мөн хэдийгээр машиндаа сахиж хонож байгаа ч хамгийн ихээр эрсдэл болдог ачаатай машины завсраар шургуулагдчихдаг "цэнэг” буюу хууль бус бараа ачигдах магадлал огт байхгүй. 24 цагийн харуул хамгаалалттай бүсэд амар тайван байдаг гэдэг утгаараа жолооч нарын хувьд уг зогсоолыг ажиллуулахыг шаардаж байсан юм.
Уртын болон богинын тээвэр…
Цогтцэцийн нүүрсний гурван уурхайгаас ачигдсан нүүрснүүд буудаг талбайг НАБТ гэж нэрлэдэг аж. Энд 29 аж ахуйн нэгж байдаг ч байнгын ажиллагаатай нь 22 гэнэ. Эдгээр талбай дээр уртын рейс буюу 210 орчим км яваад буулгадаг нүүрс түр байршуулдаг газар. Эндээс богинын рейсийн жолооч нар нүүрсээ ачиж хил гаргадаг. Ойролцоогоор 8-22 километр яваад хил гарна. Ингэхэд заавал энэ талбай дээр нүүрс буулгаж,  эргүүлж ачих шалтгаан юу байв. Хилээр нүүрс гаргаж, амьдарлаа залгуулдаг жолооч нарын хувьд маш ядаргаатай мэт харагдах энэ ажиллагаа юунаас үүдэв гэсэн асуултад "нүүрс тээвэрлэлтийн машинуудын хилээр гарах очер 140-150 болж хэдэн арван километр газарт үргэлжилдэг. Үүнээс болж жолооч нарын дунд бухимдал үүсч, санаатай, санаагүй гэмт хэрэг гарах нөхцөл бүрэлдэх болсон. Тиймээс энэ очер дугаарыг саармагжуулахаар НАБТ буюу нүүрс ачиж буулгах талбайг бий болгосноор зуу гаруй километр үргэлжилдэг жолооч нарын очерлолт багассан. Учир нь нэг хэсэг нь дугаарлаж байхад, нөгөө хэсэг нь талбайгаас нүүрсээ ачиж байна, мөн нөгөө хэсэг нь нүүрсээ ачихаар хүлээнэ, бас нэг хэсэг нь уурхай дээр явж байхад нөгөө хэсэг нь зам дээр явж байна… гэх мэтээр хилээр гарах гэж зуу гаруй километр үргэлжилдэг очерын ачаалал багассан гэдэг тайлбарыг өгч байлаа.
Өнөөдрийн байдлаар засмал болон шороон замаар 15 мянган жолооч Гашуунсухайтын боомтоор нүүрс тээвэрлэж, хятад, монголын хил дээр ажиллаж, амьдарч байна. Засмал замаар давхар чиргүүлтэй машинууд явдаг бол шороон замаар дан чиргүүлтэй машинууд явдаг юм байна. Харин даац тооцохгүйгээр олгоддог уг С зөвшөөрлийг 6900 жолоочид олгосон ч 60 хувь нь өнөөдөр зөвшөөрлийн боломжоо ашиглаж байгаа гэх.

Үнэндээ дэндүү их хувийн ашиг сонирхол ажилладаг энд хамгийн томоор ноёрхолоо бий болгосон гаалийн байцаагчид бол амьдралаа залгуулж яваа жирийн монголчуудаа "мөлжиж” байгаа нь хамгийн том гамшиг. Ингэхэд Монгол Улсад толгой байгаа, холын тэртээ говьд даруулгагүй аашилж байгаа төрийн албан хаагчдад үйл ажиллагааны хяналт тавихгүй бол мэрийж, чардайж ажилласанаар улсынхаа төсвийн томоохон хэсгийг бүрдүүлэгч нүүрс тээвэрлэлтийн үйл ажиллагаа тасалдахад хүрэх эрсдэлтэй.
Харин даравч дардайж, булавч бултайна гэгчээр төрийн нэр барьж хөрөнгөө зузаатгагч төрийн зарим албан хаагчдад төр хатуу нүүрээ харуулж, хариуцлага тооцохгүй бол олон хавар нэгэндээ гэх эмзэглэл төрж байсныг нуух юун. Магадгүй, Монгол Улсын Засгийн газар, Ерөнхий сайд, салбар хариуцсан сайд нар одоо л хятад  монголын хил дээрх буйдхан энэ сууринд үүсээд байгаа асуудалд анхаарлаа хандуулахгүй бол асуудал хүндэрсээр 15 мянган жолоочийн эрх ашиг дэндүү ихээр хохирчих вий гэсэн бодол төрж байлаа… Үргэлжлэл бий…
Эх сурвалж: Мөрч.мн


FacebookХуваалцах TwitterЖиргэх

Холбоотой мэдээ

Цахилгааны утсанд хамгаалалт хийж шонхор шувуудаа аварахгүй бол тогонд цохиулж үхээд дууслаа!

2020/07/29

Сэргэлэн суманд түймэртэй байна

2020/03/25

Бид цaгaaн caрыг 3 жил өнжиxөд Япoн шиг метрoтoй бoлж бoлнo

2020/02/07

Цагаан хаданд хууль бусаар олгосон газрын зөвшөөрлийг цуцалж эхэллээ

2019/10/25

"Амьдрал миний дуранд" гэрэл зургийн үзэсгэлэн нээлтээ хийнэ

2018/07/03
  • Шинэ мэдээ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • "TOYOTO MOTOR" ФҮЖИ УУЛЫН БЭЛД УХААЛАГ ХОТОО БАЙГУУЛАХААР БОЛЖЭЭ.

    2021/02/24
  • МУГЖ Г.АРИУНБААТАР МОСКВА ХОТЫН ТАЙЗНАА ДУУЛЖ ҮЗЭГЧДИЙНХЭЭ СОНОРЫГ МЯЛААЖЭЭ.

    2021/02/24
  • Шинэ Зеландад хар далайн гахайнууд эрэг рүү шидэгджээ

    2021/02/23
  • ДУУЧИН Б.БОЛД Х.МӨНГӨНЦЭЦЭГ НАРЫН ШИНЭ УРАН БҮТЭЭЛ

    2021/02/22
  • ДУУЧИН Н. УНДРАЛ ШИНЭ УРАН БҮТЭЭЛ ГАРЛАА.

    2021/02/22
  • АХ ДҮҮ УРАН ГУЛГАГЧИД ХҮРЭЛ МЕДАЛИЙН ЭЗЭД БОЛЛОО

    2021/02/22
  • ТАВАН ӨНГИЙН ХАДАГНЫ БЭЛГЭДЭЛ .....

    2021/02/22
  • Саеид Моллаей Монгол улсын нэрийн өмнөөс анхны Их дуулгын мөнгөн медаль хүртлээ

    2021/02/21
  • Д.Батгэрэл, Америк тулаанч К.Нативидадтай тулалдахаар болов.

    2021/02/20
  • ӨНӨӨДӨР ШИНИЙН 8-НЫ БИЛЭГТ САЙН ӨДӨР ......

    2021/02/20
  • КАМЕРТОН ХАМТЛАГ 25 ЖИЛИЙН ОЙДОО ЗОРИУЛЖ ШИНЭ ДУУ ХИЙЖЭЭ.

    2021/02/20
  • ЗУУНЫ МАНЛАЙ ЭСТРАДЫН НЭРТ ДУУЧИН МУГЖ Б. САРАНТУЯАГИЙН АМЬДРАЛААР СЭДЭВЛЭСЭН КИНО ХИЙНЭ.

    2021/02/19
  • ЛЕБРОН ЖЭЙМС АМЖИЛТАА ШИНЭЧИЛЛЭЭ.

    2021/02/19
  • САЙД С.АМАРСАЙХАН: 3-р сарын 1нээс танхимаар хичээллэхийг түр хугацаагаар хойшлуулав.

    2021/02/18
  • БСШУ-НЫ САЙД : БОЛОВСРОЛ ШИНЖЛЭХ УХААНЫ ЯАМ БОЛ ТЕНДЕРИЙН ЯАМ БИШ ....

    2021/02/18
  • СТРЕССЭЭС АНГИЖРАХ ЭНГИЙН АРГУУД

    2021/02/17
  • МОНГОЛ ХҮН БҮРИЙН ЗААВАЛ ОЧИЖ ҮЗЭХ ҮЗЭСГЭЛЭНТ ГАЗРУУД

    2021/02/15
  • МОНГОЛ ХҮН БҮРИЙН ЗААВАЛ ОЧИЖ ҮЗЭХ ҮЗЭСГЭЛЭНТ ГАЗРУУД

    2021/02/15
  • AППРЕНТИС ШОУНЫ ЯЛАГЧ Ц. БАРХАС ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРЛААР ТОМИЛОГДЛОО.

    2021/02/15
  • САЙХАН МЭДЭЭ :“Токио-2020” олимпийн жүдо бөхийн тэмцээнийг Монгол шүүгч шүүнэ

    2021/02/14
  • "ШИНЭ САР" БУЮУ ШИНИЙН 2-НЫ САР ХҮСЭЛ БИЕЛҮҮЛДЭГ ҮҮ?

    2021/02/13
  • “ЦӨӨВӨР” хэмээх цагаагчин үхэр жилийн зүг мөр гаргах зурхай

    2021/02/12
  • МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ Сар шинийн мэндчилгээ дэвшүүллээ

    2021/02/12
  • Монгол улсын ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга монгол зон олондоо сар шинийн мэнд дэвшүүлжээ.

    2021/02/12
  • ГАДААДЫН ЭЛЧИН САЙД НАР САР ШИНИЙН МЭНДЧИЛГЭЭ ДЭВШҮҮЛЖЭЭ.

    2021/02/12
  • ХҮҮХДИЙН ТӨРСӨН САР ЗАН ЧАНАРТ ХЭРХЭН НӨЛӨӨЛДӨГ ВЭ?

    2021/02/10
  • Засгийн газар АНУ-тай худалдаа, эдийн засаг, хүмүүнлэгийн хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэн хөгжүүлэх хүсэлтээ илэрхийлжээ

    2021/02/09
  • БСШУ-НЫ САЙД :САЛБАРЫНХАА ҮЕ ҮЕИЙН САЙД НАРЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА.

    2021/02/09
  • ЗАВХАНЫ УРАН БҮТЭЭЛЧИД ШИНЭХЭН АРДЫН ЖҮЖИГЧИНЭЭ УГТАН АВЧ БАЯР ХҮРГЭЛЭЭ.

    2021/02/08
  • Австралын 109 дэх удаагийн их дуулга эхэллээ.

    2021/02/08
  • Найруулагч Н.Наранбаатар урлагийн гавьяат зүтгэлтэн , Нэвтрүүлэгч С. Чимгээ Соёлын гавьяат зүтгэлтэн цол хүртлээ.

    2021/02/08
  • Тампа Бэй талбайдаа Super Bowl-ын цомоо өргөлөө.

    2021/02/08
  • САЙХАН МЭДЭЭ : Нэвтрүүлэгч С.Чимгээ Монгол Улсын Соёлын Гавьяат Зүтгэлтэн цол хүртлээ.

    2021/02/07
  • ЛИМБЭЧИН,ХӨӨМИЙЧ СТА Д.ДАВААСҮРЭН ХЭЛ ХУУРЫН УРЛАНГАА НЭЭЖЭЭ.

    2021/02/07
  • САЙХАН МЭДЭЭ:МУГЖ С. БАТСҮХ АРДЫН ЖҮЖИГЧИН ЦОЛ ХҮРТЛЭЭ.

    2021/02/06
  • ЯПОН УЛСААС МОНГОЛЫН ХАРААГҮЙЧҮҮДИЙН ҮНДЭСНИЙ ХОЛБООНД ТОНОГ ТӨХӨӨРӨМЖ ХАНДИВЛАСАН БАЙНА.

    2021/02/06
  • Завхан аймгийн залуу уран бүтээлчид "ХИЙМОРЬ ОРШИХ НУТАГ" баярын дугаар тун удахгүй .....

    2021/02/05
  • Доктор,дэд профессор Д.Одгэрэл: Тусгай хэрэгцээтэй хүүхдүүдийг гаднаас нь хараад хөгжлийн бэрхшээлтэй гэсэн "шошго" зүүдгээ болих цаг болсон.

    2021/02/05
  • БСШУ-НЫ САЙД : ТӨСВИЙГ ТАНААД БАГШ , СУРАГЧДАД ҮР ӨГӨӨЖӨӨ ӨГДӨГ БОЛГОЁ ГЭЖЭЭ

    2021/02/05
  • ДОТООД ХЭРГИЙН ИХ СУРГУУЛЬ ОЛОН УЛСЫН ЧАНАРЫН УДИРДЛАГЫН ТОГТОЛЦООГ НЭВТРҮҮЛНЭ

    2021/02/04
  • ДОТООД ХЭРГИЙН ИХ СУРГУУЛЬ ОЛОН УЛСЫН ЧАНАРЫН УДИРДЛАГЫН ТОГТОЛЦООГ НЭВТРҮҮЛНЭ

    2021/02/04
  • САЙХАН МЭДЭЭ : ХИЛЧИД МОНГОЛЫН ХАМГИЙН НАМХАН ХҮНД ТУСЛАМЖ ҮЗҮҮЛЛЭЭ.

    2021/02/04
  • ЭНЭ ОНД БАГТААН ТӨРИЙН 592 ҮЙЛЧИЛГЭЭГ ЦАХИМААР АВАХ БОЛОМЖТОЙ БОЛНО.

    2021/02/03
  • САЙХАН МЭДЭЭ : "ДЭМ ДЭМЭНДЭЭ " аянд ИМАРТЧУУД нэгдлээ.

    2021/02/03
  • LIVERPOOL НАЙМААНЫ ЦОНХ ХААГДАХААС ӨМНӨ ХОЁР ТӨВИЙН ХАМГААЛАГЧ АВЛАА.

    2021/02/02
  • Ерөнхий сайд Л.Оюун-эрдэнэ өнөөдөр өглөө 7 цагт барилгын салбарынхантай уулзлаа.

    2021/02/02
  • 5 ӨДРИЙН 102 ЦАГИЙН ӨЛСГӨЛӨН ‼️ ЯМАР ҮР ДҮНГ ГАРГАСАН БЭ

    2021/02/02
  • Малчин түмний дуучин СТА Ч.Алтантүлхүүр Live тоглолт тун удахгүй ....

    2021/02/01
  • САЙХАН МЭДЭЭ : ЭРДЭНЭТ ХҮМҮҮНИЙ АМЬ НАС БҮХНЭЭС ҮНЭТЭЙ.

    2021/02/01
  • ''НУТАГ ЗҮГИЙН ТЭНГЭР '' Хандивын тоглолт тун удахгүй болно.

    2021/02/01
  • “Тавантолгой түлш” ХХК шаардлага хангахгүй пийшинг нураан, технологийн дагуу шинээр пийшин барьж өглөө

    2019/10/19
  • Хаван буулгах хамгийн сайн арга бол…

    2020/03/30
  • Бяцхан миссүүд минь амжилт дүүрэн эх орондоо эргэн ирлэ

    2018/04/23
  • Халуухан болзоонд романтиклаж яваа хоёр жүжигчин

    2018/01/30
  • Иогийн спортын Монгол улсын аварга шалгаруулах анхдугаар тэмцээн болно

    2018/06/27
  • Н.Тилеухан: Гадны банкуудыг хугацааны хувьд хязгаарлалттай оруулж ирэх ёстой

    2020/04/13
  • Монгол Улсын хосгүй үнэт зүйлсэд багтсан XII-XIV зууны үеийн өвөл зуны гурван дээл

    2020/06/04
  • Алдар цуутны өлгий "Халиун" сайхан нутаг минь

    2020/02/18
  • УИХ-ын дарга М.Энхболд юу хэлэв.

    2018/06/30
  • Ааваа санаад байна...

    2020/10/25
  • Жүжигчин Ц.Анхбаяр: Жулдыз шиг бүсгүйд сэтгэл татагдахгүй байхын аргагүй шүү дээ

    2018/01/25
  • Хууль батлагчид зуухтай дотно танилцчихлаа, одоо утаатай

    2018/01/12
  • Үнэн Ба Зөв намаас 2020 оны Улсын их хурлын сонгуульд нэр дэвшигчид

    2020/05/13
  • Баянзүрх дүүргийн Эрүүл мэндийн төвийн үзлэг хийж, зөвлөгөө өгөх "цэг" ажиллалаа

    2018/05/21
  • Б.Довдон: Тамхинаас гарсан өдрөөсөө эхлэн хүний бие эрүүлжиж эхэлдэг

    2018/05/29
  • Д.ЭРДЭНЭТУЯА: ЗҮРХНИЙ ЭХО ОНОШЛОГОО НЬ ЗҮРХНИЙ БИЧЛЭГ, ЭМЧИЙН...

    2018/03/26
  • Филиппинд англи хэл сурах 10 шалтгаан

    2018/08/20
  • "ШИНЭ САР" БУЮУ ШИНИЙН 2-НЫ САР ХҮСЭЛ БИЕЛҮҮЛДЭГ ҮҮ?

    2021/02/13
  • Иргэн Э.Солонго: Гэр бүл үймүүлэгч Э.Байгалмаа манай нөхөр рүү шалдан зургаа явуулсан

    2019/12/16
  • Эрэлт өссөнөөс зэсийн төлөв өөдрөг байна

    2018/01/19
  • Нялх сэнгүм үү? Нийтлэг эрх ашиг уу?

    2018/01/30
  • Б.Цэрэннадмид: Архангай аймгийн Засаг даргын тухай бодит биш мэдээлэл түгээж байгаад харамсаж байна

    2018/01/24
  • “БЯЦХАН ХАНХҮҮ-2018” тэмцээн болно

    2018/05/02
  • Д. ЦОЛМОН: ӨЭМТ-ҮҮДИЙН ЭХЧҮҮДИЙГ ХЯНАЛТАНДАА АВЧ АЖИЛЛАСАНААР...

    2018/03/26
  • Охидууд яагаад амьдралаа бусниулдаг вэ?

    2018/10/09
  • Хүн хоногт 0.5 кг жилд 200кг хуурай хог хаягдал хаягдаг

    2018/02/28
  • Fly хамтлаг жүжигчин Батука, Шүүдэрцэцэг нарын “ХАЙРЫН ЭЛЧ” болжээ

    2019/03/02
  • Сирид 14 хоногийн дотор 180 хүн амиа алджээ

    2018/01/15
  • ДУУЧИН О.ГАНТУЛГА: ТАВДУГААР АНГИДАА ЯТГА ТОГЛОДОГ БАЙЛАА

    2018/03/15
  • "Хөхөөр хооллолтын ач холбогдол" сэдэвт сургалт зохион байгууллаа

    2018/08/13
  • Баянзүрх дүүргийн сургууль, цэцэрлэгийн эмч нарыг сургалтанд хамрууллаа

    2018/05/09
  • ЭРҮҮЛ БЭЛЧЭЭР-ЭРҮҮЛ МАЛ-ЭРҮҮЛ ХҮНС-ЭРҮҮЛ МОНГОЛ ХҮН

    2018/01/15
  • Дарамтын “гурвалжин”

    2019/01/18
  • Үе үеийн сурагчдын дурсамжийг хөглөх “Сурагч насны дурсамж” цомог тун удахгүй

    2018/05/09
  • АЯЛАГЧ, УУЛЧИН Н. БАЙГАЛМААГИЙН ТАЛААР ТАНЫ МЭДЭХГҮЙ 14 БАРИМТ

    2018/01/25
  • Зорилтот бүлгийн 30 өрхөд тусламж үзүүлжээ

    2020/02/10
  • СҮРЬЕЭТЭЙ ӨВЧТӨНИЙГ ЭРТ ИЛРҮҮЛЖ ОНОШЛОХ НЬ МАШ ЧУХАЛ

    2018/03/22
  • Э.ПҮРЭВ-ЭРДЭНЭ: Өрх бүрд 0.07 га гэж зааж өгсөн нь нэг өрхөд томдох талбай

    2018/04/18
  • О.Цагаанзам: Монголыг дэлхийд сурталчилдаг язгуур урлагаа төрөөс дэмжих хэрэгтэй

    2018/10/10
  • МУБИС-ийн лицей шинээр элсэлт авна

    2018/03/15
  • Биткойн хөрөнгө оруулалтын хэрэгсэл мөн үү?

    2018/01/19
  • ГЭГЭЭН ХАЙРЫН ӨДӨРТ ЗОРИУЛСАН "ТУСГААР ТОГТНОСОН ИНЭЭД" ШОУ ТОГЛОЛТ ҮЗЭГЧДИЙН ХҮСЭЛТЭЭР ТА БҮХЭНДЭЭ ХҮРЭХЭД БЭЛЭН БОЛООД БАЙНА.

    2018/01/25
  • Сонгинохайрхан дүүргийн 500 гаруй хүүхэд цэцэрлэгт хамрагдах боломжтой боллоо

    2018/04/18
  • “Тунамал авъяас-2018” Урлагийн наадам болно

    2018/08/10
  • Хууль бус автомат тоглоомын газруудын үйл ажиллагааг зогсоожээ

    2018/01/12
  • АНУ-ын гимнастикийн тамирчдыг оролдсон эмчид 175 жилийн ял оноолоо

    2018/01/25
  • Бяцхан хүүд амьдрал бэлэглэе

    2018/05/23
  • "Хандлагаа хэрхэн өөрчлөх вэ" сургалт боллоо

    2018/03/23
  • ГИТАР ХӨГЖМИЙГ УЙЛУУЛАГЧ ДУУЧИН ТУЛГААГИЙН ШИНЭ УРАН БҮТЭЭЛ "ХҮН МОД"

    2018/01/24
  • МАН МИАТ-ЫН ХУВЬЧЛАЛД ЯАРАВЧИЛАВ УУ?

    2018/04/03
  • "TOYOTO MOTOR" ФҮЖИ УУЛЫН БЭЛД УХААЛАГ ХОТОО БАЙГУУЛАХААР БОЛЖЭЭ.

    2021/02/24
  • МУГЖ Г.АРИУНБААТАР МОСКВА ХОТЫН ТАЙЗНАА ДУУЛЖ ҮЗЭГЧДИЙНХЭЭ СОНОРЫГ МЯЛААЖЭЭ.

    2021/02/24
  • ДУУЧИН Б.БОЛД Х.МӨНГӨНЦЭЦЭГ НАРЫН ШИНЭ УРАН БҮТЭЭЛ

    2021/02/22
  • Шинэ Зеландад хар далайн гахайнууд эрэг рүү шидэгджээ

    2021/02/23
  • ДУУЧИН Н. УНДРАЛ ШИНЭ УРАН БҮТЭЭЛ ГАРЛАА.

    2021/02/22
  • АХ ДҮҮ УРАН ГУЛГАГЧИД ХҮРЭЛ МЕДАЛИЙН ЭЗЭД БОЛЛОО

    2021/02/22
  • ТАВАН ӨНГИЙН ХАДАГНЫ БЭЛГЭДЭЛ .....

    2021/02/22
  • Саеид Моллаей Монгол улсын нэрийн өмнөөс анхны Их дуулгын мөнгөн медаль хүртлээ

    2021/02/21
  • Д.Батгэрэл, Америк тулаанч К.Нативидадтай тулалдахаар болов.

    2021/02/20
  • ӨНӨӨДӨР ШИНИЙН 8-НЫ БИЛЭГТ САЙН ӨДӨР ......

    2021/02/20
  • КАМЕРТОН ХАМТЛАГ 25 ЖИЛИЙН ОЙДОО ЗОРИУЛЖ ШИНЭ ДУУ ХИЙЖЭЭ.

    2021/02/20
  • ЗУУНЫ МАНЛАЙ ЭСТРАДЫН НЭРТ ДУУЧИН МУГЖ Б. САРАНТУЯАГИЙН АМЬДРАЛААР СЭДЭВЛЭСЭН КИНО ХИЙНЭ.

    2021/02/19
  • ЛЕБРОН ЖЭЙМС АМЖИЛТАА ШИНЭЧИЛЛЭЭ.

    2021/02/19
  • САЙД С.АМАРСАЙХАН: 3-р сарын 1нээс танхимаар хичээллэхийг түр хугацаагаар хойшлуулав.

    2021/02/18
  • БСШУ-НЫ САЙД : БОЛОВСРОЛ ШИНЖЛЭХ УХААНЫ ЯАМ БОЛ ТЕНДЕРИЙН ЯАМ БИШ ....

    2021/02/18
  • СТРЕССЭЭС АНГИЖРАХ ЭНГИЙН АРГУУД

    2021/02/17
  • МОНГОЛ ХҮН БҮРИЙН ЗААВАЛ ОЧИЖ ҮЗЭХ ҮЗЭСГЭЛЭНТ ГАЗРУУД

    2021/02/15
  • МОНГОЛ ХҮН БҮРИЙН ЗААВАЛ ОЧИЖ ҮЗЭХ ҮЗЭСГЭЛЭНТ ГАЗРУУД

    2021/02/15
  • AППРЕНТИС ШОУНЫ ЯЛАГЧ Ц. БАРХАС ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРЛААР ТОМИЛОГДЛОО.

    2021/02/15
  • САЙХАН МЭДЭЭ :“Токио-2020” олимпийн жүдо бөхийн тэмцээнийг Монгол шүүгч шүүнэ

    2021/02/14
  • "ШИНЭ САР" БУЮУ ШИНИЙН 2-НЫ САР ХҮСЭЛ БИЕЛҮҮЛДЭГ ҮҮ?

    2021/02/13
  • “ЦӨӨВӨР” хэмээх цагаагчин үхэр жилийн зүг мөр гаргах зурхай

    2021/02/12
  • МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ Сар шинийн мэндчилгээ дэвшүүллээ

    2021/02/12
  • Монгол улсын ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга монгол зон олондоо сар шинийн мэнд дэвшүүлжээ.

    2021/02/12
  • ГАДААДЫН ЭЛЧИН САЙД НАР САР ШИНИЙН МЭНДЧИЛГЭЭ ДЭВШҮҮЛЖЭЭ.

    2021/02/12
  • ХҮҮХДИЙН ТӨРСӨН САР ЗАН ЧАНАРТ ХЭРХЭН НӨЛӨӨЛДӨГ ВЭ?

    2021/02/10
  • Засгийн газар АНУ-тай худалдаа, эдийн засаг, хүмүүнлэгийн хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэн хөгжүүлэх хүсэлтээ илэрхийлжээ

    2021/02/09
  • БСШУ-НЫ САЙД :САЛБАРЫНХАА ҮЕ ҮЕИЙН САЙД НАРЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА.

    2021/02/09
  • ЗАВХАНЫ УРАН БҮТЭЭЛЧИД ШИНЭХЭН АРДЫН ЖҮЖИГЧИНЭЭ УГТАН АВЧ БАЯР ХҮРГЭЛЭЭ.

    2021/02/08
  • Австралын 109 дэх удаагийн их дуулга эхэллээ.

    2021/02/08
  • Найруулагч Н.Наранбаатар урлагийн гавьяат зүтгэлтэн , Нэвтрүүлэгч С. Чимгээ Соёлын гавьяат зүтгэлтэн цол хүртлээ.

    2021/02/08
  • Тампа Бэй талбайдаа Super Bowl-ын цомоо өргөлөө.

    2021/02/08
  • САЙХАН МЭДЭЭ : Нэвтрүүлэгч С.Чимгээ Монгол Улсын Соёлын Гавьяат Зүтгэлтэн цол хүртлээ.

    2021/02/07
  • ЛИМБЭЧИН,ХӨӨМИЙЧ СТА Д.ДАВААСҮРЭН ХЭЛ ХУУРЫН УРЛАНГАА НЭЭЖЭЭ.

    2021/02/07
  • САЙХАН МЭДЭЭ:МУГЖ С. БАТСҮХ АРДЫН ЖҮЖИГЧИН ЦОЛ ХҮРТЛЭЭ.

    2021/02/06
  • ЯПОН УЛСААС МОНГОЛЫН ХАРААГҮЙЧҮҮДИЙН ҮНДЭСНИЙ ХОЛБООНД ТОНОГ ТӨХӨӨРӨМЖ ХАНДИВЛАСАН БАЙНА.

    2021/02/06
  • Завхан аймгийн залуу уран бүтээлчид "ХИЙМОРЬ ОРШИХ НУТАГ" баярын дугаар тун удахгүй .....

    2021/02/05
  • Доктор,дэд профессор Д.Одгэрэл: Тусгай хэрэгцээтэй хүүхдүүдийг гаднаас нь хараад хөгжлийн бэрхшээлтэй гэсэн "шошго" зүүдгээ болих цаг болсон.

    2021/02/05
  • БСШУ-НЫ САЙД : ТӨСВИЙГ ТАНААД БАГШ , СУРАГЧДАД ҮР ӨГӨӨЖӨӨ ӨГДӨГ БОЛГОЁ ГЭЖЭЭ

    2021/02/05
  • ДОТООД ХЭРГИЙН ИХ СУРГУУЛЬ ОЛОН УЛСЫН ЧАНАРЫН УДИРДЛАГЫН ТОГТОЛЦООГ НЭВТРҮҮЛНЭ

    2021/02/04
  • ДОТООД ХЭРГИЙН ИХ СУРГУУЛЬ ОЛОН УЛСЫН ЧАНАРЫН УДИРДЛАГЫН ТОГТОЛЦООГ НЭВТРҮҮЛНЭ

    2021/02/04
  • САЙХАН МЭДЭЭ : ХИЛЧИД МОНГОЛЫН ХАМГИЙН НАМХАН ХҮНД ТУСЛАМЖ ҮЗҮҮЛЛЭЭ.

    2021/02/04
  • ЭНЭ ОНД БАГТААН ТӨРИЙН 592 ҮЙЛЧИЛГЭЭГ ЦАХИМААР АВАХ БОЛОМЖТОЙ БОЛНО.

    2021/02/03
  • САЙХАН МЭДЭЭ : "ДЭМ ДЭМЭНДЭЭ " аянд ИМАРТЧУУД нэгдлээ.

    2021/02/03
  • LIVERPOOL НАЙМААНЫ ЦОНХ ХААГДАХААС ӨМНӨ ХОЁР ТӨВИЙН ХАМГААЛАГЧ АВЛАА.

    2021/02/02
  • Ерөнхий сайд Л.Оюун-эрдэнэ өнөөдөр өглөө 7 цагт барилгын салбарынхантай уулзлаа.

    2021/02/02
  • 5 ӨДРИЙН 102 ЦАГИЙН ӨЛСГӨЛӨН ‼️ ЯМАР ҮР ДҮНГ ГАРГАСАН БЭ

    2021/02/02
  • Малчин түмний дуучин СТА Ч.Алтантүлхүүр Live тоглолт тун удахгүй ....

    2021/02/01
  • САЙХАН МЭДЭЭ : ЭРДЭНЭТ ХҮМҮҮНИЙ АМЬ НАС БҮХНЭЭС ҮНЭТЭЙ.

    2021/02/01
  • ''НУТАГ ЗҮГИЙН ТЭНГЭР '' Хандивын тоглолт тун удахгүй болно.

    2021/02/01

© 2017 - Saihan.mn Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Вэб сайтыг "VIPNEWS" PR Group Хөгжүүлэгч Aureola