Таван толгой түлш компанийн хяналтын ажилчид Чингэлтэй дүүргийн 15-р хороонд ажил үүргээ гүйцэтгэж явахдаа тус хорооны жаргалантын 55-ын 836 тоот айлд гал гарч буйг гаднаас нь харж мэдэн хаалгыг эвдлэн орж дотор байсан 2 том хүн мөн 2 хүүхдийн амь насыг нь аварч, галын дуудлага шуурхай өгч, УОБ-ын гал унтраах ангийг иртэл галыг намжаах арга хэмжээ авсан байна. Хяналтын ажилтан Наранхүү галын голомтруу орон гэрт үлдсэн бага насны хүүхдийг аварч гаргажээ. Хяналтын ажилтан Цэвэгсүрэн гал унтраах албаныхныг газарчлан авчирчээ.
Энэ үед тус хорооны хяналтын ажилчид галын аюулыг намдаах үйл ажиллагаанд бүгд гар бие оролцсон байна. М.Ганбаатар захиралтай "Таван толгой түлш" компанийн хамт олонд талархал илэрхийлэхийн сацуу бахархаж буйгаа илэрхийлж байна.