"Эрдэнэт үйлдвэр”-ээс 2009-2017 онд олон сая ам.доллар оффшор дансанд шилжсэн хэрэгт АТГ, хууль хяналтын байгууллагууд мөрдлөг явуулж байгаа билээ.
Уг хэрэгт холбогдуулж "Эрдэнэт үйлдвэр”-ийн ерөнхий захирал асан Ц.Даваацэрэн, "Азаргын гол чонот” компанийн эзэн Б.Отгонбаатар нарыг баривчилж хорьсон. Мөн Б.Отгонбаатарын дүү "Эрдэнэт үйлдвэр”-ийн нягтлан бодогчийн ажилтай Б-г баривчилсан байна.
"Азаргын гол чонот” компани нь дээрх хугацаанд "Эрдэнэт үйлдвэр”-т шаардлагатай барааны дийлэнхийг дангаараа нийлүүлж ирсэн байна. Мөн "Эрдэнэт үйлдвэр”-ийн тухайн үеийн удирдах албан тушаалтнуудын хамт байгуулсан "Юнайтедфрэндс групп”, "Тэдмэнт групп” /ГХО/ гэсэн хэд хэдэн компанийг энэ үйл ажиллагаандаа оролцуулдаг байжээ. Үүнийг мөрдлөгийн явцад тогтоогоод байгаа юм байна.
Эх сурвалж: "Зууны мэдээ” сонин