"Магнай трейд” группийн захирал Р.Ганзоригийг цагдаагийн байгууллагаас цагдан хорьсон талаар өчигдөр мэдээлсэн билээ.
Тодруулбал, ЦЕГ-ын Эрүүгийн цагдаагийн албаны эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс энэ сарын 08-09-нд шилжих шөнө хүүтэй нь хамт баривчилсан гэдгийг эх сурвалж хэллээ.
Хойшлуулашгүй 48 цаг баривчилсан гэдгийг Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн шүүхэд өчигдөр мэдэгдсэн байна. Харин үргэлжлүүлэн хорих эсэхийг шийдэх шүүх хурал нь өнөөдөр болж магадгүй гэв.
Эх сурвалжийн мэдээлснээр Р.Ганзоригийг хуурамч шатахуун худалдсан, импортын шатахууныг нэмж худалдаалсан гэх хэрэгт холбогдуулан шалгаж байна.
Уг хэргийг өнгөрсөн долдугаар сараас хойш хуулийн байгууллагаас шалгаж эхэлсэн байна. Хүүтэй нь хамт цагдан хорьсон нь тэд үгсэн хуйвалдаж, хууль зөрчиж эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй гэх үндэслэл тогтоогдсон бололтой.
Өөр эх сурвалжийн хэлж буйгаар "Шатахууны хэрэгт биш, "Жаст” группийн хэрэгт холбогдуулан түүнийг цагдан хорьж шалгах шаардлага байсан” гэх.
Гэхдээ түүнийг "Жаст”-ын хэрэгт холбогдууллаа гэж бодоход хүүтэй нь хамт хорих шаардлага байхгүй баймаар юм.
Дашрамд дуулгахад "Магнай трейд” ШТС-ийг хуурамч шатахуун зардаг болох нь шинжилгээгээр тогтоогдсон гэх мэдээллийг өнгөрсөн хавар "Шатахуун хэрэглэгчдийн холбооноос” мэдээлж байсан удаатай.
"Магнай трейд” групп нь нийслэлийн 20 гаруй хувь, улсын хэмжээний 10 гаруй хувийн нефтийн хэрэглээг хангадаг байна.
Р.Ганзориг нь 130 ШТС, 13 шатахууны агуулахыг эзэмшдэг гэсэн мэдээлэл бий.
Монголын толгой баячуудын тоонд зүй ёсоор багтдаг тэрбээр удам залгах ганц хүүдээ "Магнай трейд” группээ өгч байжээ. Монголын топ 100 компанийн эхний 10-т "Магнай трейд” групп багтдаг ажээ.
О.Сайхан