"Mагнай Трейд” компанийн захирал Р.Ганзоригийг 2018 оны 10 сарын 08-ны өдөр Эрүүгийн цагдаагийн албаны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс саатуулсан тухай мэдээлсэн.
Ийнхүү түр саатуулсан нь шатахууны чанар, үнийн өсөлтийн асуудалтай ямар нэгэн байдлаар хамааралгүй, "Жаст” группын асуудалтай холбоотой байсан ба түүнээс "Жаст” групптэй холбоотой зарим нэг асуудлаар байцаалт аван түр саатуулаад буцаасан тухай эх сурвалж мэдэгдлээ.