Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр барилгын салбарынхантай уулзлаа.
Тэрээр уулзалтын төгсгөлд "Бид ерөнхийгөөс тодорхой руу явах цаг болсон. Төрийн ордонд маш хурал болдог ч дандаа ерөнхий юм ярьсаар байгаад төв талбайд зургаа авахуулаад тардаг. Зөвхөн зөвлөмж гаргаад орой нь дискодоод л дуусдаг. Иймд өглөөний хурал хийх нь ашигтай байна.
Бүх Засгийн газрын сайн хийсэн зүйлсийг бид үргэлжлүүлээд явна. Залуус 1, 2, 3 хорооллыг барих ажлын хэсэг байгуулна. Үүнийг туршилтын хороолол болгож үзмээр байна. Метр квадрат нь ямар үнэтэй байх нь нэгдсэн журмаар явж компаниудыг урина. Үүнд төр үнээ санал болгож шаардлагатай дэмжлэгийг үзүүлнэ. Бусад нь зах зээлийн журмаар явна. Ийм байдлаар 200 мянга орчим иргэдийг орон сууцжуулахыг оролдоно. Ажлын хэсгийг Ц.Нямдорж даргаар удирдуулна. Манай Ц.Нямдорж дарга бол сайн барилгачин хүн юм шүү. Ажлын хэсгийн дэд даргаар нь сангийн сайд, нарийн бичгийн даргаар нь нийслэлийн засаг дарга ажиллана" гэв.