УИХ-ын чуулганы өнөөдөр /2020.07.08/-ийн хуралдаан болж байна. Хуралдаанаар Монгол Улсын Засгийн газрын сайд нарыг томилох асуудлыг хэлэлцэж байна. Өчигдөр МАН-ын Удирдах зөвлөлөөс Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн танилцуулсан сайд нарыг дэмжсэн гэж байсан ч Эрүүл мэндийн сайдад яригдаж байсан Б.Цогтбаатарын оронд Т.Мөнхсайханыг оруулж иржээ. Яг одоо Ерөнхий сайд У.Хүрэлсүх сайд нараа танилцуулж байна.
ЗАСГИЙН ГАЗРЫН САЙД НАР:
- Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргад УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ,
- Шадар сайдад УИХ-ын гишүүн асан Я.Содбаатар,
- Эрчим хүчний сайдад Багануур хотын захирагч асан Н.Тавинбэх,
- БШУ-ны сайдад БСШУС-ын яамны төрийн нарийн бичгийн дарга Л.Цэдэвсүрэн,
- Сангийн сайдад УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар,
- Зам тээврийн хөгжлийн сайдад тус яамны дэд сайд Л.Халтар,
- Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдад Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын дарга З.Мэндсайхан,
- Соёлын сайдад ШУА-ийн Түүх, архелогийн хүрээлэнгийн захирал С.Чулуун,
- Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл,
- Эрүүл мэндийн сайдад УНТЭ-ийн захирал Т.Мэндсайхан,
- Барилга хот байгуулалтын сайдад тус яамны дэд сайд Б.Мөнхбаатар,
- Батлан хамгаалахын сайдад тус яамны газрын дарга, бригадын генерал Г.Сайханбаяр,
- Хууль зүй, дотоод хэргийн сайдад УИХ-ын гишүүн Х.Нямбаатар,
- Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдад Үндэсний статистикийн хорооны дарга А.Ариунзаяа,
- Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдад "Монголросцветмет” компанийн дэд дарга Г.Ёндон,
- Гадаад харилцааны сайдад УИХ дахь МАН-ын бүлгийн ажлын албаны дарга Н.Энхтайван