АНУ, БНЧУ, БНЭУ, БНКУ, Австрали, Канад, Их Британи, Япон улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд нар Цагаан сарын баярын талаарх сэтгэгдлээ хуваалцан, мэндчилгээ дэвшүүллээ. Зарим элчин сайд Сар шинийн баярыг гурван ч удаа үзсэн байхад зарим нь хөл хорионы хязгаарлалтын улмаас энэхүү баярыг хараахан үзэж амжаагүй ч Цагаан сарын ёс заншил, соёлын талаарх өөрсдийн сэтгэгдлээ хуваалцахын сацуу Монголын нийт ард түмэнд мэндчилгээ дэвшүүлжээ.