Зүрхний өвчтэй хүхдийн мэс заслыг Эрүүл мэндийн даатгалаас анх удаа 100 хувь чөлөөлж , анхны мэс засал амжилттай боллоо. УИХ-ын гишүүн Ж. Чинбүрэн Б.Болдсайхан эмчийн санаачилсан ЗҮРХ МАРТАХГҮЙ төслийн хүрээнд 99 дэхь мэс засал амжилттай боллоо. Дөрөвхэн сартай зүрхэндээ 1.2 см цоорхойтой хүүхдийн мэс засал амжилттай болсон. Монгол эмчийн ур чадвар , хатыг харуулсан Б.Болдсайхан эмчээрээ бахархаж байна . 25 хан хоногийн өмнө хорт хавдрын мэс засалд орчихоод эх орондоо ирсэн шүү дээ . Бид нялх хүүхдээ хамгаалж чаддаг , ард түмэн маань санхүүдээ санаа зоволгүй хүүхдээ эмчлүүлэх боломж бүрдлээ хэмээн хэлжээ.
Б.Болдсайхан эмч "Бүх иргэд , сэтгүүлч та бүхэн ч мөн үүнийг ойлгоосой хэмээн хүсэж байна. 1990 ээд оноос хойш хамгийн том өөрчлөлт. "ЗҮРХ МАРТАХГҮЙ" төсөл зөвхөн үүний нэг жишээ нь гэж хэлэв. Өмнө нь зүрхний мэс засал хийж буй хүүхдэд даатгалаас мөнгө ер өгдөггүй байсан. Өнөөдөр 99 дэх хагалгаа амжилттай боллоо . Маргааш мөн 4 сартай хүүхдэд мэс засал хийнэ" гэлээ.