БНСУ-д эхэлсэн "Кореа Билд" барилгын салбарын олон улсын үзэсгэлэнг МҮХАҮТ фэйсбүүк хуудсаар Сөүл хотоос шууд дамжуулан Монголын бизнес эрхлэгч нарт хүргэв. Жил бүр зохиогддог уг үзэсгэлэнд манай улсын бизнес эрхлэгчид тогтмол оролцож ирсэн бөгөөд энэ удаа цахимаар оролцох боломжийг олгож байна.
Энэ удаагийн "KOREA BUILD WEEK” үзэсгэлэн барилга, архитектур, интерьер заслын чиглэлээр энэ сарын 18-21-нд KINTEX үзэсгэлэнгийн танхимд болж байна.
Үзэсгэлэнтэй холбоотой мэдээ мэдээлэл сонирхож, шинэ техник технологи, тоног төхөөрөмж, барилгын материал болон бизнесийн түншлэл үүсгэх Монголын ААН, бизнес эрхлэгчдийг МҮХАҮТ-ын БНСУ дахь суурин төлөөлөгч М.Оюундэлгэр (Oyuna Munkhuu)-тэй холбогдон дэлгэрэнгүй мэдээлэл авахыг дуулгалаа. "Кореа билд"-д энэ жил нийт 950 байгуулага оролцон 53 мянган ам дөрвөлжин метр талбайд үзэсгэлэнгээ гарган, бүтээгдэхүүнээ танилцуулж байна. Үзэсгэлэнд агаарын бохирдлыг бууруулах, ус цэвэршүүлэх, эрчим хүч, цахилгаан хэмнэх, мөн халдвартай холбоотой ариутгалын цонх зэрэг шинэ дэвшилтэт тоног төхөөрөмжүүдийг дэлгэжээ.