ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров даваа гарагт БНХАУ-ын өмнөд нутгийн Гуйлинь хотод ажлын айлчлал хийж, тус улсын Гадаад хэргийн сайд Ван Итэй хэлэлцээ хийнэ.
ОХУ-ын Гадаад хэргийн яамны Мэдээлэл, хэвлэлийн газрын дарга Мария Захаровагийн мэдэгдсэнээр, Сергей Лавров тус хотод хоёр өдрийн айлчлал хийнэ. Уулзалтын үеэр хэлэлцэх асуудлуудад ОХУ, БНХАУ-ын сайн хөршийн найрсаг хамтын ажиллагааны хэлэлцээрт гарын үсэг зурсны 20 жилийн ойд бэлтгэх ажил багтсан байна. Үүнтэй холбогдуулан сайд нар хоёр улсын харилцааны өнөөгийн байдлыг дэлгэрэнгүй хэлэлцэж, цаашдын хөгжлийн хэтийн төлөвт онцгой анхаарал хандуулахаар төлөвлөж байна. Талууд мөн дэлхийн болон бүс нутгийн тулгамдсан асуудлаар санал бодлоо солилцох аж.
Үүнээс гадна, хоёр улсын сайд нар цар тахлын нөхцөлд Москва, Бээжингийн үйл ажиллагааг уялдуулах асуудлыг хэлэлцэхээр төлөвлөж байна.
ОХУ-ын Гадаад хэргийн сайд БНХАУ-д хоёр өдөр айлчилсныхаа дараа БНСУ-д хүрэлцэн очно. Тэрбээр ОХУ, БНСУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ой тохиог тохиолдуулан Солилцооны жилийг нээх ёслолд оролцож, БНСУ-ын Гадаад хэргийн сайдтай уулзана.