• Нүүр
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий дахинд
  • Сонин хачин
  • Эрүүл мэнд
  • Технологи
  • Урлаг
  • Спорт
  • Фото
  • Видео

Saihan.mn

  • Нүүр
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий дахинд
  • Сонин хачин
  • Эрүүл мэнд
  • Технологи
  • Урлаг
  • Спорт
  • Фото
  • Видео

Дэлхийн зах зээлд байгалийн ШИНГЭРҮҮЛСЭН ХИЙН илүүдэл үүсжээ

2019/11/14

 

Байгалийн шингэрүүлсэн хийг түлшний ирээдүйтэй, өртөг өндөр төрөл хэмээн үздэг. Байгалийн шингэрүүлсэн хийн нийлүүлэлт өссөн нь энэ төрлийн түлшний үнийг бууруулахад хүргэж байна. Тиймээс Орос Сахалины байгалийн хийг шингэрүүлэлгүйгээр шинэ хоолойгоор дамжуулан Хятадад нийлүүлэх боломжийг судалж байна.

Дэлхийн зах зээл дээрх байгалийн шингэрүүлсэн хийн эрэлт, нийлүүлэлтийн тэнцвэртэй байдал тодорхойгүй байгаа нь ирэх жилүүдэд хөх түлшний үйлдвэрлэгчдийн толгойны өвчин хэвээр үлдэх төлөвтэй.

Байгалийн хийн үйлдвэр 2010-2015 онуудад олон тоогоор баригдаж эхэлсэнтэй холбоотойгоор 2021 оныг хүртэл байгалийн шингэрүүлсэн хийн илүүдэл үүссэн. Харин сүүлийн жилүүдэд ганц ч үйлдвэр баригдаагүй тул хомсдол бий болно гэж шинжээчид таамаг дэвшүүлж байсан нь саяхан. Гэтэл энэ таамаг өнгөрсөн үед хоцорч байна. Зах зээлд бий болсон намжмал байдал дуусаж, урт хугацаанд үргэлжлэх төлөвтэй өсөлт ажиглагдаж буй.

Зөвхөн 2019 онд гэхэд АНУ, Мозамбик, Орост жилд 63 сая тонн шингэрүүлсэн хий үйлдвэрлэх хүчин чадалтай шинэ үйлдвэр барих хөрөнгө оруулалтын шийдвэрүүд гарсан. Энэ нь байгалийн шингэрүүлсэн хийн дэлхийн худалдааны нийт хэмжээний тавны нэг гэсэн үг юм.

Францын "Total” компани Мозамбикт барьж буй үйлдвэрээ өргөжүүлэхээр төлөвлөж буйгаа саяхан зарласан. Энэ жил "Mozambique LNG” үйлдвэрийн нийт 13 сая тонны хоёр шугамыг барих шийдвэр гарсан юм. Эхний хоёр шугам баригдаж дуусаагүй байхад гурав, дөрөв дэх шугам тавих болсон нь шингэрүүлэх хийн нөөц хомсдолтой байгаатай холбоотой. АНУ-ын үндэстэн дамнасан газрын тос, хийн корпорац "ExxonMobil” хөрөнгө оруулалтын шийдвэр гаргаагүй байгаа ч Мозамбик дахь "Rovuma LNG” төсөлд зориулан эхний байдлаар 500 сая ам.долларыг оруулаад байна. Энэ нь жилд 15.2 сая тонн байгалийн шингэрүүлсэн хий гэсэн үг юм. Эдгээр төлөвлөгөө биелээ олж, баригдаж буй үйлдвэрүүд ашиглалтад ороход Мозамбик улс 44 сая тонны байгалийн шингэрүүлсэн хий үйлдвэрлэх хүчин чадалтай болно. Энэ тохиолдолд Мозамбик шингэрүүлсэн хийн үйлдвэрлэлийн дэлхийн томоохон төв болох бөгөөд хожим нь хөрш Танзани улс түүнд нэмэгдэх юм.

Дэлхийн нийтийн анхаарал АНУ-ын зах зээлд төвлөрсөн хэвээр. Тэнд олон төсөл цаасан дээр буугаад байгаа ба бодит үйлдвэр болох боломжтой. Үүнийг хазаарлаж буй нэг хүчин зүйл бол АНУ, БНХАУ-ын хооронд үүсээд буй худалдааны дайн. Үүний улмаас Хятадад нийлүүлэгдэж буй Америкийн байгалийн шингэрүүлсэн хийн экспорт тэг хүртэл унаад байна. Учир нь Хятад улс АНУ-ын энэ бүтээгдэхүүнд 25 хувийн гаалийн албан татвар ногдуулсан билээ. Гэхдээ талууд гаалийн татвараас чөлөөлөх заалт бүхий худалдааны хэлэлцээрийг хэлэлцэж байгаа. Ингэснээр АНУ-ын үйлдвэрүүд шингэрүүлсэн хийг Хятад улсад дахин нийлүүлж эхэлнэ гэсэн үг. Мэдээж хэрэг энэ нь цаасан дээрх төслүүдийг урагшлуулах боломж юм.

Гэхдээ нэгэн чухал асуулт нээлттэй үлдэж байна. Хятад улс АНУ-ын байгалийн шингэрүүлсэн хийн үйлдвэрийн төслүүдэд хөрөнгө оруулахад бэлэн үү? Энэ асуултын хариултаас АНУ-д шинэ барилгын ирээдүй шалтгаална.

Америкийн байгалийн шингэрүүлсэн хийн өрсөлдөх чадвартай холбоотой тодорхой хүндрэлүүдийг үл харгалзан АНУ-д шинэ төслийн өөрийн өртгийг бууруулж буй хүчин зүйл байсан хэвээр.

Эхний төслүүдийн үндсэн зардлыг нэг тонныг 500-600 ам.доллар хүртэл буулгах боломжтой. Үүнээс гадна удаан ч гэсэн өсөж буй газрын тосны олборлолтын явцад гаргаж авах их хэмжээний хий үүнд мөн нөлөөлнө.

АНУ-ын Пермийн сав газарт л гэхэд газрын тосны хийн хэмжээ 7.7 тэрбум куб метрт хүрч, дээд амжилт тогтоогоод буй.

Мэдээж хэрэг энэ нь үнэгүй хий ч бас биш. Хийг эргийн бүсэд хүргэхийн тулд хийн хоолой барих шаардлагатай бөгөөд тээврийн зардлыг тооцох учиртай. Гэсэн хэдий энэ нь хийн түлшний дотоодын үнэд нөлөөлж, Америкийн байгалийн шингэрүүлсэн хийн төслийн өрсөлдөх чадварыг сорьж байна.

АНУ-ын Хойд Дакота муж дахь Баккен ордод их хэмжээний түлш шатдаг. Учир нь энэ түүхий эдийг эргийн бүсэд хүргэх тээврийн зардал өндөр байдаг.

Дэлхийн бусад бүс нутагт байгалийн шингэрүүлсэн хийн үйлдвэрүүд баригдахаар төлөвлөгдөж буй. Катар улс шинэ төсөл эхлүүлэх тухай албан ёсоор зарлаагүй байгаа.

ОХУ-д энэ жил "Арктик СПГ-2" болон "Новатэк” компанийн гурван үйлдвэрийн барилгын ажил эхлээд байна. "Газпром” компани Балтикт мөн ийм үйлдвэр барихаар зэхжээ. "Газпром” компанийн хяналтад буй "Сахалин-2” үйлдвэрийн гурав дахь шугамыг барихаас татгалзсан гэх албан бус мэдээлэл сонирхол татаж байна. Үүнд хэд хэдэн хүчин зүйлс холбоотой. Анхандаа "Сахалин 1” төслийн түүхий эдийг ашиглан хийг шингэрүүлэхээр төлөвлөж байсан ч  энэ намар тус төслийн хувьцаа эзэмшигчид эл түүхий эд дээр түшиглэн "Дальневосточный СПГ” гэх өөрийн үйлдвэртэй болох шийдвэр гаргасны дараа "Сахалин 2” төсөлд зориулан энэхүү хийг авах боломж бүр мөсөн хаагдсан юм. Гэхдээ "Газпром” компанид сонголт бий. Өөрийн төсөлдөө зориулан дэргэдэх Южно-Киринскийн ордоос хий авах боломжтой. Хориг арга хэмжээнээс үүдэн тэнд олборлолтын явц удааширсан. Гэхдээ "Газпром” компани энэ болон бусад ордын хийг шингэрүүлэлгүйгээр хийн хоолойгоор дамжуулан Хятад улсад нийлүүлэх магадлал өндөр. Энэ боломжийг байнга судалж буй. Яагаад энэ ашигтай вэ гэхээр хангалттай хүчин чадалтай "Сахалин-Хабаровск-Владивосток” хийн хоолой ашиглалтад орсон. Багахан хэмжээний тохиргоо хийхэд л хий Сахалинаас Ковыктинский болон Чаядинскийн ордын нөөц адил энэ урсгалд орж, улмаар "Сила Сибири” хийн хоолойгоор дамжин Хятад руу урсаж эхэлнэ. Энэ тохиолдолд "Газпром” хийн борлуулалтын бүх ашгийг авах боломж бүрдэх юм. Тус компани "Сахалин 2” төслийн 50+1 хувийг эзэмшиж буй. Гэхдээ энэ бол нэг хувилбар.

Үүнтэй зэрэгцэн Оросын хийн нийлүүлэлт Хятадын байгалийн шингэрүүлсэн хийн импортод нөлөөлөх тухай яригдах болсон. Гэхдээ энэ хүчин зүйл одоогоор ач холбогдол багатай. 2019 онд "Газпром” Хятад улсад бэлгэдлийн чанартай хий нийлүүлж байгаа бөгөөд 2020 онд энэ хэмжээ таван тэрбум, 2021 онд арван тэрбумд хүрнэ. Хэдэн жилийн дараа нийлүүлэлтийн хэмжээ 38 тэрбумд хүрнэ гэж тооцоолж байна. Гэхдээ энэ бол урт хугацааны асуудал. Учир нь Хятад дахь хий дамжуулах дэд бүтцийн хөгжил үүнд их үүрэгтэй.

Өнгөрсөн сард Хятад улс өмнөх жилийг бодвол бага хэмжээний байгалийн шингэрүүлсэн хий худалдан авсан. Энэ бол сүүлийн гурван жилд гарч буй бууралт.

Олон жилийн туршид өсөж байсан импорт буурсан нь гэнэтийн тохиолдол болсон. Үүний шалтгаан нь байгалийн шингэрүүлсэн хийг хүлээн авах терминалын үйл ажиллагаатай холбоотой. Түүнчлэн энэ жил БНХАУ-д шингэрүүлсэн хийн эрэлт мэдэгдэхүйц буурч байгаа бөгөөд энэ оны эхний арван сарын байдлаар импортын хэмжээ 14 хувиар өсжээ. Сүүлийн хоёр жил жилд 50 хувиар өсөж байсан билээ.

Гэхдээ Азийн хийн зах зээл ямар ч тохиолдолд өссөн хэвэр байх тул зөвхөн эрэлт, нийлүүлэлтийн тэнцвэрийн асуудал гарах юм. Хятад улс нийлүүлэлтийн сүлжээг өргөтгөхөөр төлөвлөж байна. Байгалийн шингэрүүлсэн хийн зах зээл дээр илүүдэл үүсээд буй нөхцөлд өндөр өртөгтэй бүтээгдэхүүний статус буурдаг тул хийн хоолойгоор дамжуулан тээвэрлэх хийн экспорт сонирхолтой шийдэл болох боломжтой. Учир нь хөх түлшний тээврийн зардал бага.

Сүүлийн жилүүдэд байгалийн шингэрүүлсэн хийн дэлхийн зах зээл дээр илүүдэл бий болсноор Европын зах зээл дээрх Оросын байгалийн хий болон шингэрүүлсэн хийн өрсөлдөх чадварын тухай сэдэв ихээр яригдах болсон. Ойрын жилүүдэд энэ сэдэв дорнын чиглэлд гарч ирэх нь тодорхой. Гэхдээ энд байдал арай өөр. Учир нь хийн шинэ нийлүүлэлт шингэрүүлсэн хийн эрэлтэд нөлөөлөх юм.

Я.Болор

Эх сурвалж: Zindaa.mn


FacebookХуваалцах TwitterЖиргэх

Холбоотой мэдээ

Японд ширүүн борооны улмаас найман хүн амиа алджээ

2019/10/26

Сүүлийн 20 жилд 1,3 сая хүн байгалийн гамшигт өртөн амиа алджээ

2018/10/11

Эрэлт өссөнөөс зэсийн төлөв өөдрөг байна

2018/01/19

Биед хуримтлагдсан хийг хөөх энгийн арга

2018/01/19

Таны яг одоо хийж буй эрүүл мэндэд хортой 6 зуршил

2018/01/19
  • Шинэ мэдээ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Таны мэдэхгүй сонирхолтой баримтууд

    2025/10/13
  • 5 хоногийн урьдчилсан мэдээ

    2025/10/13
  • Судлаач шүүмжлэгч Б.Батцоож: Энэ янзаараа 100 жил хойш ухрах нь

    2025/01/10
  • БҮХ ОДОД ТҮВШНИЙ ТОГЛОГЧ МОНГОЛД ИРНЭ

    2025/01/10
  • Завхан нутгийн уран бүтээлчид хандивын тоглолт хийнэ

    2025/01/10
  • "Миний нутаг" яруу найргийн наадамд Н.Гантулга түрүүллээ

    2024/08/31
  • 44-өөс дээш сурагчтай ангид туслах багш ажиллана

    2024/08/26
  • М.ХҮҮХНЭЭ: Эхийн сэтгэл буюу улаан зангилааны учир

    2024/08/25
  • С.БАТЗОРИГ: ЮУН ХҮННҮГИЙН ХААНЫ “ЗҮҮНИЙ” ҮЗЭЛТЭЙ ХҮҮ ВЭ?

    2024/08/16
  • Дэлхийн нөлөө бүхий хүмүүсийн сонирхолтой дадал зуршлууд

    2024/08/09
  • М.Хүүхнээ: Тэвчих ёс

    2024/08/09
  • М.Хүүхнээ: Тэвчих ёс

    2024/08/09
  • Зарим нэр бүхий бөхчүүдээс тайлбар мэдүүлэг авч байна

    2024/08/03
  • Хүмүүсийн өөр дээрээ хийж байсан хамгийн алдартай 9 туршилт

    2024/08/03
  • Швейцарын Холбооны Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа

    2024/08/03
  • Тедди Ринер олимпийн наадамд 3 дахь удаагаа түрүүллээ.

    2024/08/03
  • Д.Ганбаатар Б.Баасанхүүд автомашин, дасгалжуулагчдад мөнгөн урамшуулал амлав

    2024/08/02
  • Орхон аймагт түрүүлсэн аймгийн өсөх начин О.Баярбаасан түрүү бөхийн байгаа хандивлалаа

    2024/08/02
  • CU сүлжээ дэлгүүр эхний хагас жил 10.7 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажилласан байна

    2024/08/01
  • Хурууны хумс нэлээд хэдэн сард бүрэн ургадаг.

    2024/08/01
  • Монгол улсын начин Ө.Батзул таалал төгсжээ

    2024/07/30
  • Жинхэнэ ЛИДЕР хүний шинж

    2024/07/29
  • Хархан дээр хийсэн туршилтын сонирхолтой үр дүн

    2024/07/29
  • Алдарт Абе Хифүми олимпийн наадамд 2 дахь удаагаа түрүүллээ

    2024/07/29
  • МУГТ, МАРАФОНЧ Б.СЭР-ОД ГИННЕСИЙН АМЖИЛТ ТОГТООЛОО

    2024/07/28
  • УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэнг буудахаар дайрчээ

    2024/07/27
  • Олимпийн хотхонд архи ууж, тамхи татсан хэмээн Шоко Мияатаг хотхоноос хөөжээ.

    2024/07/26
  • Хамгийн алдартай 5 богино өгүүллэг

    2024/07/26
  • Алдартай газруудын логоны нууц

    2024/07/26
  • ЕВРЕЙ НОМЛОЛ: Зочин, загас хоёр гурав хоногийн дараанаас үнэртэж эхэлдэг.

    2024/07/26
  • Цэргийн арслан Г.Жамбалдорж уучлал хүсэж, тайлбар хийлээ.

    2024/07/23
  • Сүнслэг болон мэдрэхүйн хайрын бурхан Афродита /Грек Ромын миф домог/

    2024/07/21
  • ЧАРЛИ ЧАПЛИНЫ ОХИНДОО БИЧСЭН ЗАХИДАЛ

    2024/07/21
  • Допинг илэрсэн 4 бөх 5 болон 7-ийн даваанд барилдсан нь тогтоогдлоо

    2024/07/21
  • Интроверт хүмүүс илүү боловсролтой болох хандлагатай байдаг

    2024/07/17
  • ЭРГЭЛЗЭЭ ТӨРҮҮЛЖ, ТААМАГ ДЭВШҮҮЛСЭН ДОПИНГИЙН ХАРИУ

    2024/07/17
  • ШҮҮМЖ: Холливүүд маягийн “МОНГОЛ” кино

    2024/07/16
  • К.Юнг: Бусдын муу талыг олж харах нь өөрийгөө ойлгоход хөтөлж магад.

    2024/07/16
  • Сэтгэл судлалын чухал онолууд

    2024/07/16
  • ДОПИН: 2-3 бөхөөс сэргээшийн төрлийн бодис илэрсэн

    2024/07/16
  • Хүлээлт ихтэй байгаа сайд П.Наранбаяр

    2024/07/15
  • “АЛТАРГАНА-2024” НААДАМ ЭНЭ САРЫН 26-28-НД БОЛНО

    2024/07/15
  • 2 жил өвдөг шороодоогүй бөх

    2024/07/15
  • Хүнийг таних 4 үйлдлийн арга

    2024/07/15
  • Зигмунд Фрейд: Тэнэглэлийн эхний шинж нь ичих мэдрэмжгүй байх

    2024/07/15
  • АНУ-ын Ерөнхийлөгч Жозеф Р.Байден мэндчилгээ ирүүллээ.

    2024/07/14
  • Сэтгэл зүйн сонирхолтой баримтууд

    2024/07/14
  • Хачирхалтай 10 ном

    2024/07/14
  • Сонирхолтой 10 баримт

    2024/07/14
  • Халуун ус хязгаарлах байршил

    2024/07/14
  • “Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний үзэл баримтлал”-ыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлнэ

    2020/03/31
  • Хүмүүсийн өөр дээрээ хийж байсан хамгийн алдартай 9 туршилт

    2024/08/03
  • ДОПИН: 2-3 бөхөөс сэргээшийн төрлийн бодис илэрсэн

    2024/07/16
  • “Тавантолгой түлш” ХХК шаардлага хангахгүй пийшинг нураан, технологийн дагуу шинээр пийшин барьж өглөө

    2019/10/19
  • Охидууд яагаад амьдралаа бусниулдаг вэ?

    2018/10/09
  • Хаван буулгах хамгийн сайн арга бол…

    2020/03/30
  • Зигмунд Фрейд: Тэнэглэлийн эхний шинж нь ичих мэдрэмжгүй байх

    2024/07/15
  • Байнгын ажиллагаатай парламентын 30 жилийн ойн марк гаргалаа.

    2021/07/09
  • Монгол Улсын хосгүй үнэт зүйлсэд багтсан XII-XIV зууны үеийн өвөл зуны гурван дээл

    2020/06/04
  • Бяцхан миссүүд минь амжилт дүүрэн эх орондоо эргэн ирлэ

    2018/04/23
  • Халуухан болзоонд романтиклаж яваа хоёр жүжигчин

    2018/01/30
  • Н.Тилеухан: Гадны банкуудыг хугацааны хувьд хязгаарлалттай оруулж ирэх ёстой

    2020/04/13
  • Иогийн спортын Монгол улсын аварга шалгаруулах анхдугаар тэмцээн болно

    2018/06/27
  • Нялх сэнгүм үү? Нийтлэг эрх ашиг уу?

    2018/01/30
  • Ааваа санаад байна...

    2020/10/25
  • "ШИНЭ САР" БУЮУ ШИНИЙН 2-НЫ САР ХҮСЭЛ БИЕЛҮҮЛДЭГ ҮҮ?

    2021/02/13
  • Д.ЭРДЭНЭТУЯА: ЗҮРХНИЙ ЭХО ОНОШЛОГОО НЬ ЗҮРХНИЙ БИЧЛЭГ, ЭМЧИЙН...

    2018/03/26
  • Хууль батлагчид зуухтай дотно танилцчихлаа, одоо утаатай

    2018/01/12
  • Алдар цуутны өлгий "Халиун" сайхан нутаг минь

    2020/02/18
  • Иргэн Э.Солонго: Гэр бүл үймүүлэгч Э.Байгалмаа манай нөхөр рүү шалдан зургаа явуулсан

    2019/12/16
  • Филиппинд англи хэл сурах 10 шалтгаан

    2018/08/20
  • Б.Довдон: Тамхинаас гарсан өдрөөсөө эхлэн хүний бие эрүүлжиж эхэлдэг

    2018/05/29
  • Хилчид 3,6 тэрбум төгрөгийн хохирлоос урьдчилан сэргийлжээ.

    2021/04/02
  • Хүүхдийн мөнгийг ирэх Даваа гаригаас олгож эхэлнэ.

    2021/04/01
  • Хүүхдийн төлөө фонд байгуулах төслийг эцэслэн хэлэлцэв

    2021/04/06
  • УИХ-ын дарга М.Энхболд юу хэлэв.

    2018/06/30
  • МУБИС-ийн лицей шинээр элсэлт авна

    2018/03/15
  • Эрэлт өссөнөөс зэсийн төлөв өөдрөг байна

    2018/01/19
  • Хүн хоногт 0.5 кг жилд 200кг хуурай хог хаягдал хаягдаг

    2018/02/28
  • Улсын хэмжээнд 5.1 сая төл бойжиж байна

    2021/04/04
  • Б.Цэрэннадмид: Архангай аймгийн Засаг даргын тухай бодит биш мэдээлэл түгээж байгаад харамсаж байна

    2018/01/24
  • Жүжигчин Ц.Анхбаяр: Жулдыз шиг бүсгүйд сэтгэл татагдахгүй байхын аргагүй шүү дээ

    2018/01/25
  • АЯЛАГЧ, УУЛЧИН Н. БАЙГАЛМААГИЙН ТАЛААР ТАНЫ МЭДЭХГҮЙ 14 БАРИМТ

    2018/01/25
  • Үнэн Ба Зөв намаас 2020 оны Улсын их хурлын сонгуульд нэр дэвшигчид

    2020/05/13
  • Газрын цахим дуудлага худалдаанаас 165,3 сая төгрөг төвлөрүүлнэ

    2021/04/08
  • Fly хамтлаг жүжигчин Батука, Шүүдэрцэцэг нарын “ХАЙРЫН ЭЛЧ” болжээ

    2019/03/02
  • Д. ЦОЛМОН: ӨЭМТ-ҮҮДИЙН ЭХЧҮҮДИЙГ ХЯНАЛТАНДАА АВЧ АЖИЛЛАСАНААР...

    2018/03/26
  • Баянзүрх дүүргийн сургууль, цэцэрлэгийн эмч нарыг сургалтанд хамрууллаа

    2018/05/09
  • "Хөхөөр хооллолтын ач холбогдол" сэдэвт сургалт зохион байгууллаа

    2018/08/13
  • САЙХАН МЭДЭЭ: Афганистан цэргүүдийн амийг аврахад монгол цэргүүд онцгой үүрэг гүйцэтгэлээ

    2021/04/02
  • ЭРҮҮЛ БЭЛЧЭЭР-ЭРҮҮЛ МАЛ-ЭРҮҮЛ ХҮНС-ЭРҮҮЛ МОНГОЛ ХҮН

    2018/01/15
  • “Спутник V” вакциныг Монголд үйлдвэрлэх боломжийг судлах ажлын баг гаргахаар болов

    2021/04/05
  • ДУУЧИН О.ГАНТУЛГА: ТАВДУГААР АНГИДАА ЯТГА ТОГЛОДОГ БАЙЛАА

    2018/03/15
  • “Хүн ам нутагшилт суурьшлын хөгжлийн ерөнхий төсөл"-ийн үзэл баримтлалын төслийг боловсруулж байна

    2021/04/04
  • Сирид 14 хоногийн дотор 180 хүн амиа алджээ

    2018/01/15
  • Баянзүрх дүүргийн Эрүүл мэндийн төвийн үзлэг хийж, зөвлөгөө өгөх "цэг" ажиллалаа

    2018/05/21
  • “БЯЦХАН ХАНХҮҮ-2018” тэмцээн болно

    2018/05/02
  • Үе үеийн сурагчдын дурсамжийг хөглөх “Сурагч насны дурсамж” цомог тун удахгүй

    2018/05/09
  • Э.ПҮРЭВ-ЭРДЭНЭ: Өрх бүрд 0.07 га гэж зааж өгсөн нь нэг өрхөд томдох талбай

    2018/04/18
  • О.Цагаанзам: Монголыг дэлхийд сурталчилдаг язгуур урлагаа төрөөс дэмжих хэрэгтэй

    2018/10/10
  • Таны мэдэхгүй сонирхолтой баримтууд

    2025/10/13
  • Судлаач шүүмжлэгч Б.Батцоож: Энэ янзаараа 100 жил хойш ухрах нь

    2025/01/10
  • 5 хоногийн урьдчилсан мэдээ

    2025/10/13
  • БҮХ ОДОД ТҮВШНИЙ ТОГЛОГЧ МОНГОЛД ИРНЭ

    2025/01/10
  • Завхан нутгийн уран бүтээлчид хандивын тоглолт хийнэ

    2025/01/10
  • "Миний нутаг" яруу найргийн наадамд Н.Гантулга түрүүллээ

    2024/08/31
  • 44-өөс дээш сурагчтай ангид туслах багш ажиллана

    2024/08/26
  • М.ХҮҮХНЭЭ: Эхийн сэтгэл буюу улаан зангилааны учир

    2024/08/25
  • С.БАТЗОРИГ: ЮУН ХҮННҮГИЙН ХААНЫ “ЗҮҮНИЙ” ҮЗЭЛТЭЙ ХҮҮ ВЭ?

    2024/08/16
  • Дэлхийн нөлөө бүхий хүмүүсийн сонирхолтой дадал зуршлууд

    2024/08/09
  • М.Хүүхнээ: Тэвчих ёс

    2024/08/09
  • Зарим нэр бүхий бөхчүүдээс тайлбар мэдүүлэг авч байна

    2024/08/03
  • Хүмүүсийн өөр дээрээ хийж байсан хамгийн алдартай 9 туршилт

    2024/08/03
  • М.Хүүхнээ: Тэвчих ёс

    2024/08/09
  • Швейцарын Холбооны Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа

    2024/08/03
  • Тедди Ринер олимпийн наадамд 3 дахь удаагаа түрүүллээ.

    2024/08/03
  • Д.Ганбаатар Б.Баасанхүүд автомашин, дасгалжуулагчдад мөнгөн урамшуулал амлав

    2024/08/02
  • Орхон аймагт түрүүлсэн аймгийн өсөх начин О.Баярбаасан түрүү бөхийн байгаа хандивлалаа

    2024/08/02
  • Хурууны хумс нэлээд хэдэн сард бүрэн ургадаг.

    2024/08/01
  • CU сүлжээ дэлгүүр эхний хагас жил 10.7 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажилласан байна

    2024/08/01
  • Монгол улсын начин Ө.Батзул таалал төгсжээ

    2024/07/30
  • Жинхэнэ ЛИДЕР хүний шинж

    2024/07/29
  • Хархан дээр хийсэн туршилтын сонирхолтой үр дүн

    2024/07/29
  • Алдарт Абе Хифүми олимпийн наадамд 2 дахь удаагаа түрүүллээ

    2024/07/29
  • МУГТ, МАРАФОНЧ Б.СЭР-ОД ГИННЕСИЙН АМЖИЛТ ТОГТООЛОО

    2024/07/28
  • УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэнг буудахаар дайрчээ

    2024/07/27
  • Олимпийн хотхонд архи ууж, тамхи татсан хэмээн Шоко Мияатаг хотхоноос хөөжээ.

    2024/07/26
  • Алдартай газруудын логоны нууц

    2024/07/26
  • Хамгийн алдартай 5 богино өгүүллэг

    2024/07/26
  • ЕВРЕЙ НОМЛОЛ: Зочин, загас хоёр гурав хоногийн дараанаас үнэртэж эхэлдэг.

    2024/07/26
  • Цэргийн арслан Г.Жамбалдорж уучлал хүсэж, тайлбар хийлээ.

    2024/07/23
  • Сүнслэг болон мэдрэхүйн хайрын бурхан Афродита /Грек Ромын миф домог/

    2024/07/21
  • ЧАРЛИ ЧАПЛИНЫ ОХИНДОО БИЧСЭН ЗАХИДАЛ

    2024/07/21
  • Допинг илэрсэн 4 бөх 5 болон 7-ийн даваанд барилдсан нь тогтоогдлоо

    2024/07/21
  • Интроверт хүмүүс илүү боловсролтой болох хандлагатай байдаг

    2024/07/17
  • ЭРГЭЛЗЭЭ ТӨРҮҮЛЖ, ТААМАГ ДЭВШҮҮЛСЭН ДОПИНГИЙН ХАРИУ

    2024/07/17
  • ШҮҮМЖ: Холливүүд маягийн “МОНГОЛ” кино

    2024/07/16
  • К.Юнг: Бусдын муу талыг олж харах нь өөрийгөө ойлгоход хөтөлж магад.

    2024/07/16
  • Сэтгэл судлалын чухал онолууд

    2024/07/16
  • Хүлээлт ихтэй байгаа сайд П.Наранбаяр

    2024/07/15
  • “АЛТАРГАНА-2024” НААДАМ ЭНЭ САРЫН 26-28-НД БОЛНО

    2024/07/15
  • 2 жил өвдөг шороодоогүй бөх

    2024/07/15
  • Хүнийг таних 4 үйлдлийн арга

    2024/07/15
  • Зигмунд Фрейд: Тэнэглэлийн эхний шинж нь ичих мэдрэмжгүй байх

    2024/07/15
  • АНУ-ын Ерөнхийлөгч Жозеф Р.Байден мэндчилгээ ирүүллээ.

    2024/07/14
  • Сэтгэл зүйн сонирхолтой баримтууд

    2024/07/14
  • Хачирхалтай 10 ном

    2024/07/14
  • Сонирхолтой 10 баримт

    2024/07/14
  • Халуун ус хязгаарлах байршил

    2024/07/14
  • Трампыг хөнөөх гэж завджээ.

    2024/07/14

© 2017 - Saihan.mn Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Вэб сайтыг "VIPNEWS" PR Group Хөгжүүлэгч Aureola