Японы мэргэжлийн сүмо бөхийн дээд зиндааны бөх, дээд зиндааны түрүүг зургаан удаа хүртсэн Ёкозүна Какүрюү М.Ананд өнөөдөр зодог тайлжээ.
Өдгөө 35 настай, Монгол сүмоч зодог тайлсныг Японы Сүмо бөхийн холбоо албан ёсоор мэдэгджээ. Тэрбээр сүүлийн таван башёг өнжсөн юм.
Какүрюү өвдөг, нуруундаа бэртэл аваад удаж байгаа бөгөөд одоо үргэлжилж буй хаврын башёд оролцохгүй гэдгээ саяхан мэдэгдсэн билээ.