Японы мэргэжпийн сүмо бөхийн холбооноос "Токио 2020” зуны олимп болон паралимпын наадмыг дэмжин бөхийн тэмцээн зохион байгуулах болсноо мэдэгдсэн байна. Чансаа өндөр, шилдэг бөхчүүд оролцох уг тэмцээнийг "Токио 2020” олимп хаалтаа хийсний дараа буюу ирэх наймдугаар сарын 12, 13-нд Токио хотод зохион байгуулахаар болжээ. Энэхүү барилдааны дараа паралимпын наадам ирэх наймдугаар сарын 25-нд Токио хотод эхлэх юм.
Олимпын наадмын хүрээнд хийх сүмогийн тэмцээний талаар Какүрюү М.Ананд хэлэхдээ "Бид сүмогоос гадна япончуудын зочломтгой зан чанарыг харуулж, таниулахыг хичээх болно” гэжээ.
Түүнчлэн "Токио 2020” зуны олимпыг зохион байгуулах хорооны комиссын дэд дарга Тошиаки "Олимпын наадмын дараа зохион байгуулах энэхүү тэмцээн дотоодын төдийгүй манай улсад ирсэн гаднынханд сүмо бөхийн гайхамшгийг үзэж сонирхох боломжийг олгоно гэдэгт бид итгэлтэй байна” хэмээн хэлсэн байна.
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин