Засгийн газар өнөөдөр ээлжит бусаар хуралдаж, бүх нийтийн бэлэн байдлын зэргийг ирэх сарын 8-ны 06.00 цаг хүртэл сунгах Улсын онцгой комиссын шийдвэрийг дэмжлээ.
2021 оны 4 дүгээр сарын 23-ны байдлаар 27 956 хүн халдвар авч 69 хүн нас барсан. Түүнчлэн 4127 хүн хэвтэн эмчлүүлж байгаа бөгөөд биеийн байдал хөнгөн 2 338, хүндэвтэр 1 374, хүнд 351, маш хүнд 64 иргэн байна.
Улаанбаатар-24 242
Архангай-258
Баян-Өлгий-5
Баянхонгор-81
Булган-74
Говьсүмбэр-37
Дархан-Уул-437
Дорноговь-59
Дорнод-22
Дундговь-39
Завхан-129
Орхон-336
Өвөрхангай-208
Сүхбаатар-143
Сэлэнгэ-361
Төв-606
Увс-26
Ховд-197
Хөвсгөл-62
Хэнтий-53 тохиолдол бүртгэгджээ.
Улсын хэмжээнд тусгаарлах 121 байранд 5 023 иргэн байна. 649 236 хүн вакцины эхний тунд, 64 469 хүн хоёрдугаар тунд хамрагджээ.