Засгийн газрын энэ сарын 28-ны өдрийн ээлжит хуралдаанаар Монгол Улсад үүсээд буй цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан 2021 оны нэгдүгээр ээлжээр хугацаат цэргийн алба хаагч татахгүй байх шийдвэр гарлаа. Ингэснээр тавдугаар сард улсын хэмжээнд цэрэг татлага явагдахгүй гэсэн үг юм. Харин 2020 оны нэгдүгээр ээлжээр татагдаж албаа хаасан хугацаат албаны дайчид удахгүй халагдана.
ЭХ СУРВАЛЖ ХХЕГ-ЫН ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ АЛБА