Орон нутгийн төсвийн орлого 2021 оны эхний 4 сарын урьдчилсан гүйцэтгэлээр 1.1 их наяд, зарлага ба эргэж төлөх цэвэр зээл 0.8 их наяд төгрөг болж, орон нутгийн тэнцвэржүүлсэн тэнцэл 0.3 их наяд төгрөгийн ашигтай гарлаа.
Орон нутгийн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцлийн ашиг өмнөх оны мөн үеийнхээс 110 (48.8 хувь) тэрбум төгрөгөөр нэмэгдсэнийг Үндэсний статистикийн хороо мэдээлэв.
Орон нутгийн төсвийн орлого өмнөх оны мөн үеийнхээс 69.2 (6.6 хувь) тэрбум төгрөгөөр нэмэгдэхэд татварын орлого 83.3 (21.5 хувь ) тэрбум төгрөгөөр өссөн нь нөлөөлжээ.
Орон нутгийн нийт төсвийн орлого, тусламжийн хэмжээ 2021 оны 4 дүгээр сард 290.1 тэрбум төгрөг болж, өмнөх сарынхаас 52 (10 хувь) тэрбум төгрөгөөр нэмэгдэж, нийт зарлага, эргэж төлөх цэвэр зээлийн нийт хэмжээ 224.1 тэрбум төгрөг болж, өмнөх сарынхаас 6.5 (0.9 хувь) тэрбум төгрөгөөр нэмэгдлээ.