Тавдугаар сарын 30 буюу өчигдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд I тунд 930, II тунд 14487, нийт 15417 иргэнийг дархлаажуулалтад хамрууллаа. Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн 18-аас дээш насны иргэдийн 99.6 хувь буюу 948837 нь I тунд, 75.9 хувь буюу 723637 нь II тунд хамрагдаад байна.
Харин өнөөдөр буюу /2021.05.31/Улаанбаатар хотод явуулын 2, суурин 54 цэгт 111 багийн 640 эмч 14425 иргэнийг дархлаажуулна. Дараах цэгүүдэд дархлаажуулалт хийгдэнэ.