Ардын хувьсгалын 100 жилийн ой, Монгол Улсын Төрийн далбааны өдөрт зориулсан Цэргийн ёслолын жагсаалыг зохион байгуулахгүй гэж Зэвсэгт хүчний жанжин штабаас мэдээллээ. Иймд Цэргийн ёслолын жагсаалын бэлтгэлийг цуцалсан гэж мэдэгдлээ.
Сүүлийн өдрүүдэд иргэдийн дунд коронавирусийн халдвар улам нэмэгдэж байгаатай холбогдуулан дээрх шийдвэрийг гаргажээ.
Харин чуулганаар баталсан "Монгол Улсын Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолын журам батлах тухай” УИХ-ын тогтоолын төсөлд Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд зориулсан цэргийн ёслолын жагсаалыг Д.Сүхбаатарын талбайд явуулахаар тусгасан билээ.
Тус жагсаалын бэлтгэлийг цуцалсан эсэхийг ЗХЖШ-ын шуурхай жижүүрийн албанаас тодруулахад "одоогоор тодорхой мэдээлэл ирүүлээгүй байна" гэлээ.