Иргэдийн дунд боловсон соёл түгээх "Хотын соёл”, "Соёлтой бол Гоё” аяныг өнөөдрөөс эхлүүлж байна.
Тиймээс хотын соёлыг түгээхэд цахим болон бусад хэлбэрээр хамтран ажиллахыг нийслэлийн Соёл урлагийн газраас уриаллаа.
Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Сандагсүрэн цар тахлын үед гэртээ байгаа хүүхэд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хэрэгцээт үйлчилгээ, мэдээллийг цаг алдалгүй хүргэхийг нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газарт, судалгааг нарийвчлан гаргахыг нийслэлийн Нийгмийн халамжийн газарт, ЕБС-ийн биеийн тамир, спортын талбайн мэдээллийг нарийвчилж гаргахыг нийслэлийн Боловсролын газар, нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд үүрэг болгов.
Өнгөрсөн долоо хоногт нийслэлийн Спорт хорооноос 294 фитнесс, 49 чийрэгжүүлэх төв, 63 усан сангийн үйл ажиллагаанд хяналт тавьжээ. Мөн нийслэлийн лавлагаа, мэдээллийн 1800-1200 дугаараар иргэдэд мэдээлэл хүргэхэд боловсролын салбарын 214 албан хаагч ажиллаж байгаа аж.