Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас сайжруулсан түлштэй холбоотой цаг үeийн асуудлаар мэдээлэл хийлээ.
Тус газрын дэд дарга С.Даваасүрэн мэдээлэхдээ "Өнгөрсөн шөнийн байдлаар Улаанбаатар хотод угаарын хийнд зургаан өрхийн 18 иргэн хордсон дуудлага өгчээ. Үүний зургаа нь хүүхэд, 12 нь насанд хүрсэн хүн байсан. Уг зургаан өрхийн хоёр нь гэрт, дөрөв нь байшинд амьдардаг. Дуудлагаар очиход гурван айлын зуух яндангийн холбоос буруу, хоёр айл нь үнсээ аваагүй, нэг нь түлшээ буруу түлсэн байв. Одоогоор эдгээр иргэдийн бие хэвийн. Бид мэдээлэл, зөвлөгөө өгсөн байгаа. Үүнээс гадна иргэдийн зүгээс түүхий нүүрс түлж буй талаар мэдээлэл ирж байна. Шалгахад сайжруулсан түлш түлсэн боловч сайн асаагүйн улмаас хар утаа гарсан байсан. Үүнийг түүхий нүүрс түлсэн гэж андуурах тохиолдол байна.
Агаарын чанартай мэдээллийн хувьд өнгөрсөн долоо хоногийн хувьд хүхэрлэг хий 2.4 дахин их, азотын давхар исэл өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад ижил түвшинд, PM10 буюу том ширхэгт тоосонцрын хэмжээ өнгөрсөн оны энэ үетэй харьцуулахад 2.4 дахин бага, PM2.5 буюу нарийн ширхэгт тоосонцор 2.1 дахин бага хэмжигдсэн талаар нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газрын мэргэжилтэн танилцууллаа