Гадаад валютын ээлжит дуудлага худалдаагаар Монголбанк арилжааны банкуудаас ирүүлсэн саналыг өчигдөр 100 хувь биелүүлж, 30 сая ам.долларыг ялгаатай ханшаар нийлүүлэв. Арилжааны банкууд своп, форвард арилжааны санал ирүүлээгүй байна. Түүнчилэн энэ 7 хоногт мөн дуудлага худалдаагаар ирүүлсэн саналыг 100 хувь биелүүлж, 71 сая ам.долларыг ялгаатай ханшаар нийлүүлжээ.
Тодруулга: "Ялгаатай ханшаар хийх арилжаа” гэдэг нь амжилттай биелсэн банкуудын саналыг тухайн саналын ханшаар биелүүлэх арилжааг нэрлэдэг байна.