УУХҮ-ийн сайд Г.Ёндон Казахстан улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Ж.Адилбаевыг өнөөдөр хүлээн авч уулзав. Уулзалтаар уул уурхайн салбар дахь хоёр талт хамтын ажиллагааны явцын байдал, нэн ялангуяа Монгол Улсад барих алт цэвэршүүлэх үйлдвэрийн хэтийн төлвийн талаар ярилцлаа. Тэрбээр тус үйлдвэрийн хүчин чадлыг харьцуулсан хүснэгтэн материалтай танилцлаа.
Талууд хоер талт худалдаа-эдийн засаг, шинжлэх ухаан-технологи болон соёлын хамтын ажиллагааны тухай Засгийн газар хоорондын комиссын 8 дахь хуралдааны шийдвэрүүд болон уул уурхай, хүнд үйлдвэрийн салбарын өндөр түвшний уулзалтын үеэр тохиролцсон түншлэлийг бэхжүүлэх талаар дэлгэрэнгүй санал солилцлоо.