АНУ-ын сагсан бөмбөгийн эрэгтэйчүүдийн шигшээ баг Францын багийг буулган авснаар Токиогийн Олимпын наадмаас алтан медаль хүртлээ. Ийнхүү тэд энэ удаагийн зуны Олимпын 100 дахь медалийг эх орондоо авчирчээ.
Америкийн Үндэсний сагсан бөмбөгийн холбооны /NBA/ "Бруклин Нетс” багийн тоглогч Кевин Дюрант 29 оноо авснаар багийн тоглогчдоо тэргүүлжээ. Энэ нь түүний Олимпын гурав дахь алтан медаль юм.
Ингэснээр америкчууд 2008 оны Бээжингийн Олимпоос хойш Олимп бүрээс сагсан бөмбөгийн эрэгтэйчүүдийн төрөлд алтан медаль хүртэж байна.
АНУ-ын сагсан бөмбөгийн эрэгтэйчүүдийн баг оролцсон Олимп бүрээсээ медаль хүртэж буй бөгөөд нийт 16 алт, нэг мөнгө, нэг хүрэл медалийг эх орондоо авчирчээ.
Франц улсын шигшээ багийн хувьд энэхүү төрөлдөө Олимпын гурван мөнгөн медальтай болж байна. Тодруулбал, өмнө нь 1948, 2000 оны шигшээ тоглолтод мөн АНУ-ын багт ялагджээ.