Куба улсын Гадаад хэргийн сайд Бруно Родригес "COVID-19" цар тахалтай тэмцэх үйлсэд оруулж буй БНХАУ-ын хувь нэмрийг өндрөөр үнэлж буйгаа мягмар гарагт мэдэгджээ.
"Цар тахлын эсрэг тэмцэлд оруулж буй Хятадын хариуцлагатай бөгөөд ил тод хувь нэмрийг бид сайшааж байна" гэж Б.Родригес "Twitter” хуудсандаа нийтэлсэн байна.
Мөн тэрбээр, "Манай улс хамтын ажиллагаа, эв санааны нэгдлээ бэхжүүлэхийг олон улсад уриалж байна. Бид коронавирусний гарал үүслийн талаарх судалгаануудыг улстөржүүлэх, ялгаварлах, гутаан доромжлох аливаа оролдлогоос татгалзах хэрэгтэй" хэмээн бичжээ.