Зүүн дөрвөн замын уулзварын шинэчлэлтийн ажил дуусаж, өнөөдөр 06.00 цагт нээсэн байна.
Уг уулзварыг маргааш буюу энэ сарын 16-ны 06.00 цагт нээхээр төлөвлөж байсан ч ажлаа хугацаанаас нь өмнө дуусгажээ. Энэ ажлын хүрээнд Зүүн дөрвөн замын уулзварын шинэчлэлтийн ажлын хүрээнд зорчих хэсгийн захын 845 метр урт хашлага, эгнээ тусгаарлах L хэлбэрийн 67 метр урт хашлага суулгаж, инженерийн шугам сүлжээний болон борооны ус зайлуулах шүүрт худгийн түвшинг 26 цэгт хучилтын түвшинд тааруулсан байна. Мөн уулзварын 4680 ам метр талбайд зорчих хэсэгт гарсан дугуйн мөрний ховил болон тэгш бус гадаргууг зоржээ. Үргэлжлүүлэн 47 хүний бүрэлдэхүүнтэй инженер, техникийн ажилчид болон замчид 13 техник хэрэгсэлтэйгээр авто замын зорчих хэсгийн асфальт бетон хучилтыг хийсэн байна.