Японд коронавирусний халдварын шинэ тохиолдлын тоо урьд бүртгэгдэж байгаагүй өндөр хэмжээнд хүрээд буйтай холбоотойгоор Паралимпын үеэр халдвараас урьдчилан сэргийлэх арга хэмжээнүүдийг нягт нямбай хэрэгжүүлэхийг Олон улсын паралимпын хороо /ОУПХ/ уриалжээ.
Токиогийн Паралимпын наадам наймдугаар сарын 24-нөөс есдүгээр сарын 5-нд болох юм.
"Өнгөрсөн ням гарагт өндөрлөсөн Олимпын наадам аюулгүй зохион байгуулагдсанд миний бие баяртай байна. Паралимпын наадмыг амжилттай зохион байгуулах боломжтой гэдгийг энэхүү наадам харууллаа” гэж ОУПХ-ны тэргүүн Эндрю Парсонс мэдэгджээ.
Гэвч санаа амарч болохгүй гэдгийг Паралимпын наадамд оролцох хүмүүст анхааруулаад, Японд болон Токиод бүртгэгдэж буй халдварын тохиолдлуудыг харгалзан сонор сэрэмжтэй байж, Олимпын гарын авлагад тусгасан халдвар хамгааллын бүх дэглэмийг чанд мөрдөхийг бүх хүнд уриалсан байна.
Мөн Паралимпын наадмыг аюулгүй зохион байгуулах нь бүх талд, түүнчлэн Японы ард түмэнд ч өндөр ач холбогдолтой болохыг Э.Парсонс онцлон хэлжээ. Тэрбээр Токиод даваа гарагт хүрэлцэн ирэхээр товлоод байгаа юм.
Токиогийн Паралимпын наадамд 160 орчим улс орон, нутаг дэвсгэрийн 4400 орчим тамирчин өрсөлдөх төлөвтэй байн