Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар Нийслэлийн Засаг даргын Тамгын газрыг нүүлгэн шилжүүлэх тогтоол баталсан байна.
Тодруулбал, Улаанбаатар хотын автозамын түгжрэлийг бууруулах үүднээс Нийслэлийн нутгийн захиргааны төв цогцолбор руу НИТХ, НЗДТГ, Улаанбаатар хотын Захирагчийн албыг энэ оны 12 дугаар сарын 31-ний дотор нүүлгэн шилжүүлэхээр тогтоолд тусгасан байна. Мөн нүүлгэн шилжүүлэх бэлтгэл ажлыг хангахыг Нийслэлин Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч, нүүлгэн шилжүүлэх зардлыг шийдвэрлэхийг Сангийн сайдад үүрэг болгосон гэдгийг Ерөнхий сайдын Хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа Засгийн газрын хуралдааны шийдвэрийг танилцуулах хэвлэлийн хурлын үеэр өнөөдөр танилцууллаа.