• Нүүр
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий дахинд
  • Сонин хачин
  • Эрүүл мэнд
  • Технологи
  • Урлаг
  • Спорт
  • Фото
  • Видео

Saihan.mn

  • Нүүр
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий дахинд
  • Сонин хачин
  • Эрүүл мэнд
  • Технологи
  • Урлаг
  • Спорт
  • Фото
  • Видео

Ц.Энх-Амгалан: Сарлагийн арьсан бөмбөг мянгыг авах санал Швейцариас ирээд байна

2021/09/08

 

Швейцарийн Хөгжлийн агентлаг ХХААХҮЯ хамтран манай улсад "Ногоон алт-Малын эрүүл мэнд" төсөл хэрэгжүүлээд дуусаж байна. Энэ төслийн үр дүнгийн талаар төслийн менежер, зохицуулагч Ц.Энх-Амгалантай уулзаж тодрууллаа. 

-"Ногоон алт-Малын эрүүл мэнд" төслийг ХХААХҮЯ-нд хүлээлгэн өгсөн. Энэ төслөөс манай улсад юу үлдэж байна вэ?

-Бэлчээрийн талаарх малчдын хандлага өөрчлөгдсөн гэж бид үзэж байгаа. Малчид бэлчээр нутгаа хариуцлагатай ашиглах ёстой юм гэдгийг ойлгосон. Хоёрт, манай улс бэлчээрийнхээ төлөв байдлын өөрчлөлт, цөлжилтийн байдлыг олон улсын хэлээр, олон улсад ойлгогдох, тэр хүлээн зөвшөөрсөн аргачлалаар гаргаж чаддаг болсон. Эцэст нь, дэлхийн зах зээлд нүүдлийн мал аж ахуйн ялгаатай онцлог байдлыг харуулж бас баталгаажуулж чадах "Нүүдлийн МАА-н тогтвортой байдлын стандарт"-ыг гаргасан. Манай улсад малын гаралтай бүтээгдэхүүний бэлтгэн нийлүүлэлтийн үйл явцын процессын стандарт гэж байдаггүй явж иржээ. 




"Нүүдлийн МАА-н тогтвортой байдлын стандарт" нь тухайн малын түүхий эд соргог, эрүүл бэлчээрээс гаралтай эсэх, байгаль орчинд ээлтэй үгүй юу, малчин хэр хариуцлагатай хандав гэсэн малчны хотноос үйлдвэрийн хаалга хүртэл ямар шат дамжлагаар дамжин ирэв гэдгийг гаргаж өгч байгаа юм. Дэлхийд олон улс орон Тогтвортой байдлын олон стандартыг гаргаж байна. Тэрэн шиг манайх нүүдлийн мал аж ахуй эрхэлдэг орны хувьд энэ талын стандартыг гаргах хэрэгтэй гэдгээр бид ажиллаж дээрх стандартыг гаргалаа. Олон улсын худалдаа, бизнес эрхлэгч нар болон эрдэмтэн, ХАА-н мэргэжилтнүүдтэй уулзаж ярилцаж байхад тэд, "Хэрэв нүүдлийн мал аж ахуйн тогтвортой байдлын стандарт гэж байдаг бол тэр нь Монголоос л гарна" гэдгийг их хэлдэг. 

Энэхүү байдал, боломжийг бид ашиглаж  "Нүүдлийн МАА-н тогтвортой байдлын стандарт"-ыг гаргахын төлөө ажилласан. Зөвхөн "Ногоон алт-Малын эрүүл мэнд" төслөөр төдийгүй, ХХААХҮЯ оролцож, Монголын эрдэмтэн судлаач, МАА-н салбарын мэргэжилтнүүд энэ ажилд оролцож хамтран ажиллалаа. Энэ стандартыг Стандартчилал хэмжил зүйн газар батлаад байна. Одоо харин энийгээ яаж хэрэгжүүлэх гэдэгт төр, засаг анхаарч манлайллаад ажиллавал болох гээд байгаа юм. 




-"Ногоон алт-Малын эрүүл мэнд" төслийг ХХААХҮЯ-нд хүлээлгэснээр цаашид нь яаж үргэлжлээсэй гэж бодож байна. Юу хиймээр байна гэдэг дээр саналаа хэлнэ үү?

-30 жил алдагдсан бэлчээрийн зүй зохистой ашиглалтыг төрийн бодлогод тусад нь гаргаж тавьмаар байна. Мөн хөдөө, орон нутагт мал маллахаас гадна өөр  ажлын шинэ байрыг бий болгоход хаана хаанаа, хэн хүнгүй анхаарах цаг болжээ. Үнэндээ өнөөдөр хөдөөд хэн ажиллаж байна гэвэл малчид байна, сумын төвийн хэдэн албан хаагч л байна. Өөр ажлын сонголт алга байна шүү дээ. Тиймээс зөвхөн малчин гэхгүй, малаас гарч буй түүхий эдийг бэлтгэн нийлүүлж, боловсруулах тал дээр орон нутагт жижиг ажлын байр олныг бий болгомоор харагдсан. Жишээ нь, мал аж ахуйд малын тэжээл бэлтгэх газар тариалан эрхэлж, байгалийн цэвэр органик хүнсний үйдвэрлэл дээр ажлын байр гаргах тал дээр төрийн бодлого үгүйлэгдэж байна. 




-Танай төсөл анх юунаас үүдэлтэй эхэлсэн бэ? 1999-2000 оны зудны үеэр малчдад тусласнаас эхтэй гэдэг. Гэхдээ бэлчээр рүү яагаад орох болсон вэ?

-Тэр үеийн зудтай холбоотой эхэлсэн. Тухайн үед ШХА НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй хамтран малчдад бэлэн мөнгө өгч, хүнс, тэжээлээр тусалж байсан. Гэхдээ бид зуд болохын үндсэн шалтгаан болох бэлчээрийн талхдал малчдын амьдрал ахуй, цаашлаад нийгэм, эдийн засаг гээд олон зүйлд ихээхэн нөлөөлж байгааг анхааралдаа авья, өөрчилье гэсэн санал санаачилгаар энэ төслийг эхлүүлсэн юм. Монгол орны нийт нутгийн 70 хувийг эзэлж буй бэлчээрээс нүүдлийн мал аж ахуй 100 хувь хамаардаг, мал аж ахуйгаас үйлдвэрлэлийн түүх эд, бүтээгдэхүүн гардаг гэдэг утгаар мал аж ахуй Монгол Улсын эдийн засгийн нэг том тулгуур суурь болж буй гэдгээр, мөн байгаль орчин талаасаа бүх юмны үндэс болж буй учир бэлчээр рүү хандья гэсэн санаачилгаар эхэлсэн юм. 




"Ногоон алт" гэдэг манай төслийн нэр ч үүнээс үүдэлтэй. Анх энэ нэрийг их сонин өгсөн. Бид бэлчээрийн эко удирдлагын систем гэж ярьж эхэлж байх үед Швейцариас ирсэн нэг эрдэмтэн, "Явж явж танай энэ дахин нөхөн сэргээгдэх бэлчээр нутаг энэ чинь Монголын жинхэнэ алт юм шүү" гэж хэлснээр бид хэлэлцэж зөвшөөрөөд нэрлэсэн юм. Одоо "Ногоон алт" гэж хэлэхээр малчид шууд бэлчээр гэж ойлгон хүлээн авдаг болсон. 

Эргээд хэлэхэд тэр үед бэлчээрийн төлөв байдлын талаар эхэн үедээ эрдэмтэн судлаачдын дунд хоорондоо зөрөөтэй ойлголттой, их маргаантай сэдэв байсан учир юуны өмнө бэлчээрийн доройтлыг шинжлэх ухааны үндэстэйгээр нэгтгэж цэгцэлж мэдээлжүүлье гэдэг үүднээс бас энэ төсөл эхэлсэн юм. Бидний гаргаж ирэн төлөвшүүлж буй бэлчээрийн төлөв байдлын шилжилт гэдэг ухагдахүүн нь бэлчээрийн нэг төлөв байдлаас нөгөөд шилжихэд ямар шинж тэмдэг ажиглагдаж, үүний дагуу ямар урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч, бэлчээрийн доройтойл ямар түвшинд байгааг шинжих байдлаар гаргаж ирж байгаа юм. 




-Бэлчээрийн талаар эрдэмтэн мэргэжилтнүүд зөрөө ойлголт, маргаантай явж ирсэн нь юутай холбоотой байв. Танайхаас хийж буй судалгааны онцлог юу вэ? 

-Зөрөөтэй ойлголт нь шилжилтийн үетэй холбоотой болов уу. Зах зээлд шилжихээс өмнө манай улсад МАА-н хүрээлэн дээр Бэлчээр, тэжээлийн сектор ажиллаж, бүхэл бүтэн эрдэмтдийн баг гаран бэлчээрийг ургамалтай нь, хөрс, тэжээлтэй нь бүхэлд нь маш нарийн, сайн судалж шинжилдэг, арга нь хүртэл их зөв байсан юм билээ. Бэлчээрээ сайн ашиглаж буй малчдын туршлага дээр үндэслэн судалж, шинжлэх ухаанаар баяжуулан бататгаад буцаагаад амьдралд нэвтрүүлдэг, маш зөв хандлагатай явж ирсэн юм. Нэг ёсондоо ХАА, мал аж ахуй, бэлчээрийн асуудал төрийн бодлогын төвд байсан тэр байдал нийгэм өөрчлөгдсөнөөр байхгүй болж, сүүлийн 30 жилд алдагдаж хаягдаж ирсэн. Бодлого байхгүй, төсөв байхгүй, бэлчээрийг хариуцдаг байгууллага ч байхгүй байна. 


Сүүлийн 30 жилд манай улсад бэлчээрийн талаарх төрийн бодлого алдагдаж орхигдож ирснийг сэргээж тавимаар байна.


Манайхаас хийж буй судалгааны онцлог гэвэл нилээн богино хугацаанд, илүү тоон үзүүлэлтээр хэмжиж тухайн бэлчээр нутгийн доройтсон төлөв байдлын хандлагыг гаргаж байгаа юм. Нэг ёсондоо шилжилтийн загварыг малчнаас эхлээд аймаг, орон нутгийн удирдлага, төр, засагт гаргаж өгч байгаа юм. 

-Судалгааны аргачлалын хувьд?

-Энэ нь шийдвэр гаргагч нарт зориулсан, бэлчээрийн төлөв байдлын менежмент, хэрэглээний судалгааны сүүлийн үеийн шинэ аргачлал юм. Энэ аргыг гаргахын тулд бид Австрали, Шинэ Зеланд, БНХАУ-ын ӨМӨЗО-ны гээд олон орны бэлчээрийн төлөв байдлын хандлагыг гаргадаг сүүлийн үеийн аргачлалаар судалгааг хийсэн. Судалгааг бэлчээр дэх унаган ургамлын өөрчлөлт, талхлагдаж гишгэгдсэн халзгай газрын хэмжээ, бэлчээрийн бүтээмж буюу нэг га дахь өвс ургамал, ургацын хэмжээ гэсэн үндсэн 3 үзүүлэлтээр гаргадаг юм. Энэ бүгдийг нь тоон үзүүлэлт буюу хувь процентээр гаргаж байгаа. Энд алдаа магадлал маш бага юм. Дээрх 3 үзүүлэлтээр ерөнхийдөө тухайн бэлчээрийн төлөв байдал, доройтлыг маш богино хугацаанд тодорхойлон гаргаж байгаа. 




-Танай төсөл "Ногоон алт"-аас гадна малын эрүүл мэндийн гэж явж ирсэн. Энд мал эмнэлэг хэрхэн холбогдож байна вэ?

-Малын эрүүл мэнд нь бэлчээрийн даац яагаад хэтэрч буйтай яалт ч үгүй холбогдож ирдэг. "Нүүдлийн МАА-н тогтвортой байдлын стандарт"-ын шаардлагаар бол мал эрүүл байж түүхий эд, бүтээгдэхүүн чанартай, стандарт хангасан байх ёстой. Тиймээс яг малчдад хүрч буй мал эмнэлгийн үйлчилгээг хүртээмжтэй, чанартай байх талаас бид ажиллаж ирлээ. 

-Та түрүү нүүдлийн МАА-н бүтээгдэхүүний стандартыг гаргаж тогтоогоод байна гэсэн. Энд сарлагийн арьсаар хийж буй хөлбөмбөгийн бөмбөг бодит жишээ болж байгаа байх. Олноор нь үйлдвэрлэж эхэлсэн үү?

-Нүүдлийн стандартаар бид хэд хэдэн бүтээгдэхүүнийг гаргахаар туршиж үзсэн. Тэрний нэг нь энэ сарлагийн арьсан ширэн бөмбөг юм. Энэ бөмбөг дээр QR код байгаа. Тэр нь энэ бөмбөгийн түүхий эд нь хаанаас гаралтай, хаанахын ямар малчин бэлтгээд үйлдвэрт тушааснаас эхлээд тухайн бүтээгдэхүүн байгаль орчинд ээлтэй эсэх, малчин тухайн малын хариулгад хэр хариуцлагатай хандаж ирсэн зэрэг бүх түүхийг худалдан авагч болон борлуулагч нарт мэдээлэх юм. 

Ер нь арьсан бүтээгдэхүүн олон улсын зах зээлд эрэлт ихтэй байдаг. Тиймээс манай улс хийж чадах нэг бүтээгдэхүүнээрээ дагнан маш чанартай гаргах хэрэгтэй юм. Энэ утгаар сарлагийн арьсан бөмбөг тийм чанартай байх боломжтой гэдэн утгаар бусад бүтээгдэхүүн гарахад санаа өгч байгаа. Заавал олон гэлтгүй, цөөн, хамгийн гол нь чанартай бүтээгдэхүүнээр дагнан экпортолж, дэлхийн зах зээлд өрсөлдөх боломжтойг харуулах зорилготой юм. 




-Энэ сарын 9-10-нд болох үйл ажиллагаагаар юу хэлэлцэж, юу болох гэж байна вэ?

-Юуны өмнө бид 17 жил хэрэгжүүлсэн төслийн үр дүнгээ хэлэлцэн, төр, засагт хүлээлгэн өгөх хаалтын үйл ажиллагааг хийх гэж байна. Хаалт гэхээсээ илүү мал аж ахуйн үйлдвэрлэлийн хөгжлийн хандлага, боломж, төслийн дүнд гарч буй сайн туршлагыг цааш нь хөгжүүлээд явах хэрэгтэй байна гэсэн мессеж дохиог төр, засаг, салбарын мэргэжилтнүүдэд өгөх зорилгоор хаалтаа хийх гэж байна.

Хаалтын дараагийн өдөр нь Бэлчээрийн Үндэсний дөрөвдүгээр форум болно. Энэ чуулганыг бид төр, засгийн анхаарал, бодлогыг бэлчээрийн ашиглалт, сэргээлтэд хандуулах байдлаар 2017 оноос хойш зохион байгуулж ирсэн. Одоо 4 дэх удаагаа болох гэж байна. Энэ удаа бид бэлчээрийн асуудлыг байгаль, хүрээлэн буй орчин, эко системийн үйлчлэлтэй нь хамт, өргөн утгаар нь анхаарч, авч үзэн хэлэлцэх юм. Үүгээрээ онцлог болох байх. Гол нь нийт нутгийн 70 хувийг эзэлж буй бэлчээр маань өөрийн гэсэн нэг онцлог эко систем юм гэдгийг харуулж хэлэлцэх юм. 



FacebookХуваалцах TwitterЖиргэх

Холбоотой мэдээ

Сарлагийн ширийг боловсруулж хөлбөмбөгийн бөмбөг үйлдвэрлэж байна.

2021/08/20

Улсын хэмжээнд 44.9 мянган тонн өвс, 14.8 мянган тонн тэжээл бэлтгэнэ.

2021/08/08

ХХААХҮЯ: Монгол Улсад урьдчилсан дүнгээр 67.1 сая толгой мал тоологдлоо

2021/01/14

Улсын хэмжээнд 209.5 мянган мал төллөөд байна

2020/03/13

Гол нэрийн бараа бүтээгдэхүүний нөөц хангалттай байгаа тул хомсдол үүсэхгүй

2020/02/14
  • Шинэ мэдээ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Таны мэдэхгүй сонирхолтой баримтууд

    2025/10/13
  • 5 хоногийн урьдчилсан мэдээ

    2025/10/13
  • Судлаач шүүмжлэгч Б.Батцоож: Энэ янзаараа 100 жил хойш ухрах нь

    2025/01/10
  • БҮХ ОДОД ТҮВШНИЙ ТОГЛОГЧ МОНГОЛД ИРНЭ

    2025/01/10
  • Завхан нутгийн уран бүтээлчид хандивын тоглолт хийнэ

    2025/01/10
  • "Миний нутаг" яруу найргийн наадамд Н.Гантулга түрүүллээ

    2024/08/31
  • 44-өөс дээш сурагчтай ангид туслах багш ажиллана

    2024/08/26
  • М.ХҮҮХНЭЭ: Эхийн сэтгэл буюу улаан зангилааны учир

    2024/08/25
  • С.БАТЗОРИГ: ЮУН ХҮННҮГИЙН ХААНЫ “ЗҮҮНИЙ” ҮЗЭЛТЭЙ ХҮҮ ВЭ?

    2024/08/16
  • Дэлхийн нөлөө бүхий хүмүүсийн сонирхолтой дадал зуршлууд

    2024/08/09
  • М.Хүүхнээ: Тэвчих ёс

    2024/08/09
  • М.Хүүхнээ: Тэвчих ёс

    2024/08/09
  • Зарим нэр бүхий бөхчүүдээс тайлбар мэдүүлэг авч байна

    2024/08/03
  • Хүмүүсийн өөр дээрээ хийж байсан хамгийн алдартай 9 туршилт

    2024/08/03
  • Швейцарын Холбооны Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа

    2024/08/03
  • Тедди Ринер олимпийн наадамд 3 дахь удаагаа түрүүллээ.

    2024/08/03
  • Д.Ганбаатар Б.Баасанхүүд автомашин, дасгалжуулагчдад мөнгөн урамшуулал амлав

    2024/08/02
  • Орхон аймагт түрүүлсэн аймгийн өсөх начин О.Баярбаасан түрүү бөхийн байгаа хандивлалаа

    2024/08/02
  • CU сүлжээ дэлгүүр эхний хагас жил 10.7 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажилласан байна

    2024/08/01
  • Хурууны хумс нэлээд хэдэн сард бүрэн ургадаг.

    2024/08/01
  • Монгол улсын начин Ө.Батзул таалал төгсжээ

    2024/07/30
  • Жинхэнэ ЛИДЕР хүний шинж

    2024/07/29
  • Хархан дээр хийсэн туршилтын сонирхолтой үр дүн

    2024/07/29
  • Алдарт Абе Хифүми олимпийн наадамд 2 дахь удаагаа түрүүллээ

    2024/07/29
  • МУГТ, МАРАФОНЧ Б.СЭР-ОД ГИННЕСИЙН АМЖИЛТ ТОГТООЛОО

    2024/07/28
  • УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэнг буудахаар дайрчээ

    2024/07/27
  • Олимпийн хотхонд архи ууж, тамхи татсан хэмээн Шоко Мияатаг хотхоноос хөөжээ.

    2024/07/26
  • Хамгийн алдартай 5 богино өгүүллэг

    2024/07/26
  • Алдартай газруудын логоны нууц

    2024/07/26
  • ЕВРЕЙ НОМЛОЛ: Зочин, загас хоёр гурав хоногийн дараанаас үнэртэж эхэлдэг.

    2024/07/26
  • Цэргийн арслан Г.Жамбалдорж уучлал хүсэж, тайлбар хийлээ.

    2024/07/23
  • Сүнслэг болон мэдрэхүйн хайрын бурхан Афродита /Грек Ромын миф домог/

    2024/07/21
  • ЧАРЛИ ЧАПЛИНЫ ОХИНДОО БИЧСЭН ЗАХИДАЛ

    2024/07/21
  • Допинг илэрсэн 4 бөх 5 болон 7-ийн даваанд барилдсан нь тогтоогдлоо

    2024/07/21
  • Интроверт хүмүүс илүү боловсролтой болох хандлагатай байдаг

    2024/07/17
  • ЭРГЭЛЗЭЭ ТӨРҮҮЛЖ, ТААМАГ ДЭВШҮҮЛСЭН ДОПИНГИЙН ХАРИУ

    2024/07/17
  • ШҮҮМЖ: Холливүүд маягийн “МОНГОЛ” кино

    2024/07/16
  • К.Юнг: Бусдын муу талыг олж харах нь өөрийгөө ойлгоход хөтөлж магад.

    2024/07/16
  • Сэтгэл судлалын чухал онолууд

    2024/07/16
  • ДОПИН: 2-3 бөхөөс сэргээшийн төрлийн бодис илэрсэн

    2024/07/16
  • Хүлээлт ихтэй байгаа сайд П.Наранбаяр

    2024/07/15
  • “АЛТАРГАНА-2024” НААДАМ ЭНЭ САРЫН 26-28-НД БОЛНО

    2024/07/15
  • 2 жил өвдөг шороодоогүй бөх

    2024/07/15
  • Хүнийг таних 4 үйлдлийн арга

    2024/07/15
  • Зигмунд Фрейд: Тэнэглэлийн эхний шинж нь ичих мэдрэмжгүй байх

    2024/07/15
  • АНУ-ын Ерөнхийлөгч Жозеф Р.Байден мэндчилгээ ирүүллээ.

    2024/07/14
  • Сэтгэл зүйн сонирхолтой баримтууд

    2024/07/14
  • Хачирхалтай 10 ном

    2024/07/14
  • Сонирхолтой 10 баримт

    2024/07/14
  • Халуун ус хязгаарлах байршил

    2024/07/14
  • “Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний үзэл баримтлал”-ыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлнэ

    2020/03/31
  • Хүмүүсийн өөр дээрээ хийж байсан хамгийн алдартай 9 туршилт

    2024/08/03
  • ДОПИН: 2-3 бөхөөс сэргээшийн төрлийн бодис илэрсэн

    2024/07/16
  • “Тавантолгой түлш” ХХК шаардлага хангахгүй пийшинг нураан, технологийн дагуу шинээр пийшин барьж өглөө

    2019/10/19
  • Охидууд яагаад амьдралаа бусниулдаг вэ?

    2018/10/09
  • Хаван буулгах хамгийн сайн арга бол…

    2020/03/30
  • Зигмунд Фрейд: Тэнэглэлийн эхний шинж нь ичих мэдрэмжгүй байх

    2024/07/15
  • Байнгын ажиллагаатай парламентын 30 жилийн ойн марк гаргалаа.

    2021/07/09
  • Монгол Улсын хосгүй үнэт зүйлсэд багтсан XII-XIV зууны үеийн өвөл зуны гурван дээл

    2020/06/04
  • Бяцхан миссүүд минь амжилт дүүрэн эх орондоо эргэн ирлэ

    2018/04/23
  • Халуухан болзоонд романтиклаж яваа хоёр жүжигчин

    2018/01/30
  • Н.Тилеухан: Гадны банкуудыг хугацааны хувьд хязгаарлалттай оруулж ирэх ёстой

    2020/04/13
  • Иогийн спортын Монгол улсын аварга шалгаруулах анхдугаар тэмцээн болно

    2018/06/27
  • Нялх сэнгүм үү? Нийтлэг эрх ашиг уу?

    2018/01/30
  • Ааваа санаад байна...

    2020/10/25
  • Д.ЭРДЭНЭТУЯА: ЗҮРХНИЙ ЭХО ОНОШЛОГОО НЬ ЗҮРХНИЙ БИЧЛЭГ, ЭМЧИЙН...

    2018/03/26
  • "ШИНЭ САР" БУЮУ ШИНИЙН 2-НЫ САР ХҮСЭЛ БИЕЛҮҮЛДЭГ ҮҮ?

    2021/02/13
  • Хууль батлагчид зуухтай дотно танилцчихлаа, одоо утаатай

    2018/01/12
  • Алдар цуутны өлгий "Халиун" сайхан нутаг минь

    2020/02/18
  • Иргэн Э.Солонго: Гэр бүл үймүүлэгч Э.Байгалмаа манай нөхөр рүү шалдан зургаа явуулсан

    2019/12/16
  • Филиппинд англи хэл сурах 10 шалтгаан

    2018/08/20
  • Б.Довдон: Тамхинаас гарсан өдрөөсөө эхлэн хүний бие эрүүлжиж эхэлдэг

    2018/05/29
  • Хилчид 3,6 тэрбум төгрөгийн хохирлоос урьдчилан сэргийлжээ.

    2021/04/02
  • Хүүхдийн мөнгийг ирэх Даваа гаригаас олгож эхэлнэ.

    2021/04/01
  • Хүүхдийн төлөө фонд байгуулах төслийг эцэслэн хэлэлцэв

    2021/04/06
  • УИХ-ын дарга М.Энхболд юу хэлэв.

    2018/06/30
  • Эрэлт өссөнөөс зэсийн төлөв өөдрөг байна

    2018/01/19
  • Улсын хэмжээнд 5.1 сая төл бойжиж байна

    2021/04/04
  • МУБИС-ийн лицей шинээр элсэлт авна

    2018/03/15
  • Хүн хоногт 0.5 кг жилд 200кг хуурай хог хаягдал хаягдаг

    2018/02/28
  • Б.Цэрэннадмид: Архангай аймгийн Засаг даргын тухай бодит биш мэдээлэл түгээж байгаад харамсаж байна

    2018/01/24
  • Жүжигчин Ц.Анхбаяр: Жулдыз шиг бүсгүйд сэтгэл татагдахгүй байхын аргагүй шүү дээ

    2018/01/25
  • АЯЛАГЧ, УУЛЧИН Н. БАЙГАЛМААГИЙН ТАЛААР ТАНЫ МЭДЭХГҮЙ 14 БАРИМТ

    2018/01/25
  • Үнэн Ба Зөв намаас 2020 оны Улсын их хурлын сонгуульд нэр дэвшигчид

    2020/05/13
  • Газрын цахим дуудлага худалдаанаас 165,3 сая төгрөг төвлөрүүлнэ

    2021/04/08
  • Fly хамтлаг жүжигчин Батука, Шүүдэрцэцэг нарын “ХАЙРЫН ЭЛЧ” болжээ

    2019/03/02
  • Д. ЦОЛМОН: ӨЭМТ-ҮҮДИЙН ЭХЧҮҮДИЙГ ХЯНАЛТАНДАА АВЧ АЖИЛЛАСАНААР...

    2018/03/26
  • Баянзүрх дүүргийн сургууль, цэцэрлэгийн эмч нарыг сургалтанд хамрууллаа

    2018/05/09
  • "Хөхөөр хооллолтын ач холбогдол" сэдэвт сургалт зохион байгууллаа

    2018/08/13
  • САЙХАН МЭДЭЭ: Афганистан цэргүүдийн амийг аврахад монгол цэргүүд онцгой үүрэг гүйцэтгэлээ

    2021/04/02
  • ЭРҮҮЛ БЭЛЧЭЭР-ЭРҮҮЛ МАЛ-ЭРҮҮЛ ХҮНС-ЭРҮҮЛ МОНГОЛ ХҮН

    2018/01/15
  • “Спутник V” вакциныг Монголд үйлдвэрлэх боломжийг судлах ажлын баг гаргахаар болов

    2021/04/05
  • ДУУЧИН О.ГАНТУЛГА: ТАВДУГААР АНГИДАА ЯТГА ТОГЛОДОГ БАЙЛАА

    2018/03/15
  • “Хүн ам нутагшилт суурьшлын хөгжлийн ерөнхий төсөл"-ийн үзэл баримтлалын төслийг боловсруулж байна

    2021/04/04
  • Сирид 14 хоногийн дотор 180 хүн амиа алджээ

    2018/01/15
  • Баянзүрх дүүргийн Эрүүл мэндийн төвийн үзлэг хийж, зөвлөгөө өгөх "цэг" ажиллалаа

    2018/05/21
  • “БЯЦХАН ХАНХҮҮ-2018” тэмцээн болно

    2018/05/02
  • Үе үеийн сурагчдын дурсамжийг хөглөх “Сурагч насны дурсамж” цомог тун удахгүй

    2018/05/09
  • Э.ПҮРЭВ-ЭРДЭНЭ: Өрх бүрд 0.07 га гэж зааж өгсөн нь нэг өрхөд томдох талбай

    2018/04/18
  • О.Цагаанзам: Монголыг дэлхийд сурталчилдаг язгуур урлагаа төрөөс дэмжих хэрэгтэй

    2018/10/10
  • Таны мэдэхгүй сонирхолтой баримтууд

    2025/10/13
  • Судлаач шүүмжлэгч Б.Батцоож: Энэ янзаараа 100 жил хойш ухрах нь

    2025/01/10
  • 5 хоногийн урьдчилсан мэдээ

    2025/10/13
  • БҮХ ОДОД ТҮВШНИЙ ТОГЛОГЧ МОНГОЛД ИРНЭ

    2025/01/10
  • Завхан нутгийн уран бүтээлчид хандивын тоглолт хийнэ

    2025/01/10
  • "Миний нутаг" яруу найргийн наадамд Н.Гантулга түрүүллээ

    2024/08/31
  • 44-өөс дээш сурагчтай ангид туслах багш ажиллана

    2024/08/26
  • М.ХҮҮХНЭЭ: Эхийн сэтгэл буюу улаан зангилааны учир

    2024/08/25
  • С.БАТЗОРИГ: ЮУН ХҮННҮГИЙН ХААНЫ “ЗҮҮНИЙ” ҮЗЭЛТЭЙ ХҮҮ ВЭ?

    2024/08/16
  • Дэлхийн нөлөө бүхий хүмүүсийн сонирхолтой дадал зуршлууд

    2024/08/09
  • М.Хүүхнээ: Тэвчих ёс

    2024/08/09
  • Зарим нэр бүхий бөхчүүдээс тайлбар мэдүүлэг авч байна

    2024/08/03
  • Хүмүүсийн өөр дээрээ хийж байсан хамгийн алдартай 9 туршилт

    2024/08/03
  • М.Хүүхнээ: Тэвчих ёс

    2024/08/09
  • Швейцарын Холбооны Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа

    2024/08/03
  • Тедди Ринер олимпийн наадамд 3 дахь удаагаа түрүүллээ.

    2024/08/03
  • Д.Ганбаатар Б.Баасанхүүд автомашин, дасгалжуулагчдад мөнгөн урамшуулал амлав

    2024/08/02
  • Орхон аймагт түрүүлсэн аймгийн өсөх начин О.Баярбаасан түрүү бөхийн байгаа хандивлалаа

    2024/08/02
  • Хурууны хумс нэлээд хэдэн сард бүрэн ургадаг.

    2024/08/01
  • CU сүлжээ дэлгүүр эхний хагас жил 10.7 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажилласан байна

    2024/08/01
  • Монгол улсын начин Ө.Батзул таалал төгсжээ

    2024/07/30
  • Жинхэнэ ЛИДЕР хүний шинж

    2024/07/29
  • Хархан дээр хийсэн туршилтын сонирхолтой үр дүн

    2024/07/29
  • Алдарт Абе Хифүми олимпийн наадамд 2 дахь удаагаа түрүүллээ

    2024/07/29
  • МУГТ, МАРАФОНЧ Б.СЭР-ОД ГИННЕСИЙН АМЖИЛТ ТОГТООЛОО

    2024/07/28
  • УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэнг буудахаар дайрчээ

    2024/07/27
  • Олимпийн хотхонд архи ууж, тамхи татсан хэмээн Шоко Мияатаг хотхоноос хөөжээ.

    2024/07/26
  • Алдартай газруудын логоны нууц

    2024/07/26
  • Хамгийн алдартай 5 богино өгүүллэг

    2024/07/26
  • ЕВРЕЙ НОМЛОЛ: Зочин, загас хоёр гурав хоногийн дараанаас үнэртэж эхэлдэг.

    2024/07/26
  • Цэргийн арслан Г.Жамбалдорж уучлал хүсэж, тайлбар хийлээ.

    2024/07/23
  • Сүнслэг болон мэдрэхүйн хайрын бурхан Афродита /Грек Ромын миф домог/

    2024/07/21
  • ЧАРЛИ ЧАПЛИНЫ ОХИНДОО БИЧСЭН ЗАХИДАЛ

    2024/07/21
  • Допинг илэрсэн 4 бөх 5 болон 7-ийн даваанд барилдсан нь тогтоогдлоо

    2024/07/21
  • Интроверт хүмүүс илүү боловсролтой болох хандлагатай байдаг

    2024/07/17
  • ЭРГЭЛЗЭЭ ТӨРҮҮЛЖ, ТААМАГ ДЭВШҮҮЛСЭН ДОПИНГИЙН ХАРИУ

    2024/07/17
  • ШҮҮМЖ: Холливүүд маягийн “МОНГОЛ” кино

    2024/07/16
  • К.Юнг: Бусдын муу талыг олж харах нь өөрийгөө ойлгоход хөтөлж магад.

    2024/07/16
  • Сэтгэл судлалын чухал онолууд

    2024/07/16
  • Хүлээлт ихтэй байгаа сайд П.Наранбаяр

    2024/07/15
  • “АЛТАРГАНА-2024” НААДАМ ЭНЭ САРЫН 26-28-НД БОЛНО

    2024/07/15
  • 2 жил өвдөг шороодоогүй бөх

    2024/07/15
  • Хүнийг таних 4 үйлдлийн арга

    2024/07/15
  • Зигмунд Фрейд: Тэнэглэлийн эхний шинж нь ичих мэдрэмжгүй байх

    2024/07/15
  • АНУ-ын Ерөнхийлөгч Жозеф Р.Байден мэндчилгээ ирүүллээ.

    2024/07/14
  • Сэтгэл зүйн сонирхолтой баримтууд

    2024/07/14
  • Хачирхалтай 10 ном

    2024/07/14
  • Сонирхолтой 10 баримт

    2024/07/14
  • Халуун ус хязгаарлах байршил

    2024/07/14
  • Трампыг хөнөөх гэж завджээ.

    2024/07/14

© 2017 - Saihan.mn Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Вэб сайтыг "VIPNEWS" PR Group Хөгжүүлэгч Aureola