Манай улс энэ оны эхний 7 сарын байдлаар дотооддоо 54.5 сая өндөг үйлдвэрлэжээ.
Энэ нь өмнөх оны мөн үеийнхээс 9.6 сая (21.6 хувь)-аар нэмэгдсэнийг Үндэсний статистикийн хороо мэдээлэв.
Түүнчлэн 105.9 сая ширхэг өндөг импортолсон нь өмнөх оны мөн үеийнхээс 10.7 сая ширхэг (11.3 хувь)-ээр нэмэгдсэн байна.