Монгол Улсын Ерөнхий сайд, Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөлийн тэргүүн У.Хүрэлсүх "Оны онцлох хүүхэд”-ийн шагналыг Төрийн ёслол хүндэтгэлийн өргөөнд өнөөдөр гардууллаа.
2019 онд үндэсний болон олон улс, тив, дэлхийн түвшинд оюун ухаан, мэдээллийн технологи, спорт, байгаль хамгаалал, хүмүүнлэг, сайн үйлсийн төрлөөр онцгой амжилт гарган үе тэнгийнхнээ манлайлсан 35 хүүхэд "Оны онцлох хүүхэд”-ээр шалгарлаа. Мөн нийслэлийн Сүхбаатар дүүргийн 25 дугаар тусгай сургуулийн 9б ангийн 15 хүүхэд, "Би нар” гэр бүлийн уран сайхны киноны 10 авьяаслаг хүүхэд тус тус багийн амжилтаараа "Оны онцлох хүүхэд”-ээр тодорч, Монгол Улсын Ерөнхий сайдаас өргөмжлөл, шагнал, гарын бэлэг гардав.
Шагнал гардуулах үеэр Монголд Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, "Монгол Улсын Засгийн газраас хүүхдийн хөгжил, төлөвшил, ёсзүйтэй иргэн болж өсөхөд онцгой анхаарч, хүүхэд эцэг эхээ хайрлах, бусдыг хүндлэх, туслах, эх орон байгаль орчноо хамгаалах, хууль ёсыг сахих, үндэсний өв уламжлалаа дээдлэн хүндлэх, амьдрах арга ухааны дадал чадвар эзэмшүүлэхэд зорьж ажилладаг. Мөн оюун ухаан, бие бялдар авьяас чадвараа хөгжүүлэх бүх боломжийг бүрдүүлэхийг дэмжих бодлого хэрэгжүүлэн ажиллаж байна. 2019 онд зуслан, хүүхэд хөгжүүлэх ордонд хамрагдсан хүүхдийн тоо өмнөх оныхоос 50 хувиар өссөн зэрэг нь бодлогын хэрэгжилтийн эерэг үр дүн юм. Иймд хүүхэд та бүхэн шударга хүн болон төлөвшиж, ээж аавдаа энэрэлтэй, эх орондоо хайртай хүмүүс болоорой" хэмээв.
Техник сэтгэлгээ, шинэ санаачилга, сурлагын амжилт, урлаг уран бүтээл, биеийн тамир спорт, эх орны түүх соёл, өв уламжлал, байгаль хамгаалал, эрүүл аюулгүй орчин, хүмүүнлэг энэрэнгүй сайн үйлс, хүүхдийн өөрийн удирдлагын байгууллагын чиглэлээр явуулсан ажлын үр дүн болон багийн амжилтаар нь шалгаруулж есөн төрлөөр тодруулсан байна.
Оны онцлох хүүхэд шалгаруулах ёслолыг Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөлийн ажлын алба, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газраас 28 дахь жилдээ ийнхүү уламжлал болгон зохион байгуулж байна.
"Оны онцлох” хүүхдүүд
1. Одхүүгийн АНАР-ЭРДЭНЭ - Техник сэтгэлгээ, шинэ санаачилга номинаци
2. Гансүхийн БАТБЯМБА
3. Сүхжаргалын ТЭНГЭР
4. Мягмарнарангийн НЯМЦЭНГЭЛ - Сурлагын амжилт номинаци
5. Мягмарнарангийн НЯМЦЭЛМЭГ
6. Энхтөрийн ОЮУНДАРЬ
7. Батлхагвын ТЭНҮҮНСАЙХАН
8. Баярхүүгийн ЭНХБАЯСГАЛАН
9. Батдоржийн МӨНХТАМИР
10.Таван-Эрдэнийн СҮНДЭР
11.Мөнхбатын ЭНХЧИМЭГ - Урлаг, уран бүтээл номинаци
12.Ганзоригийн ИТГЭЛТӨГС
13.Алтанцэцэгийн АЗЗАЯА
14.Ганхуягийн ХОНГОРЗУЛ
15.Энхтайваны ЭНХРИЙЛЭН
16.Сүхбаатарын НЯМБАЯР
17.Нямдаваагийн БИНДЭРЬЯА
18.Лхагвасүрэнгийн МЯГМАРСҮРЭН – Биеийн тамир, спорт номинаци
19.Мөнхпүрэвийн МАРГАД
20.Энхтүвшиний ЭНХБАЯР
21.Нямжавын НЭМҮН
22.Чулуунбатын БЯМБАСҮРЭН
23.Ганболдын ПҮРЭВСҮРЭН - Эх орны түүх, соёл, өв уламжлал
24.Батбаярын ӨСӨХБАЯР - Байгаль хамгаалал, эрүүл аюулгүй орчин номинаци
25.Золзаяагийн ЭНХЗУЛ
26.Баяндаваагийн ОЮУНТУНГАЛАГ
27.Баярхүүгийн НАНДИН-ЭРДЭНЭ – Хүмүүнлэг, энэрэнгүй сайн үйлс номинаци
28.Сансартуяагийн МӨНХСҮЛД
29.Амарсанаагийн ТЭМҮҮЖИН
30.Тэгшбаярын ДӨЛГӨӨН
31.Бат-Оргилын ГООМАРАЛ
32.Сэджавын ГАНТУЯА – Хүүхдийн өөрийн удирдлагын байгууллага номинаци
33.Доржсүрэнгийн БИЛГҮҮН
34.Баянмөнхийн БАЯРЖАВХЛАН
35.Шадархүүгийн АРИУНЗАЯА БАГИЙН АМЖИЛТ НОМИНАЦИ
36."Би нар” УСК-ны баг: Э.Сувд-Эрдэнэ, Б.Долгормаа, О.Хүсэлбаяр, Ө.Итгэлт, Ц.Мичидмаа, Ж.Ирмүүн, Х.Ням-Оюун, Л.Шинэзул, н.Лхам-Эрдэнэ, Э.Амарбаясгалан
37.Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 25 дугаар сургуулийн Ц.Намжилдорж багштай 9б ангийн сурагчид: Б.Батдорж, Э.Бат-Эрдэнэ, С.Билгүүн, Г.Ганзориг, М.Мөнхжаргал, М.Наранбаатар, Н.Отгонбаяр, Ж.Сүхбаатар, Б.Тэргэл, О.Тэмүүжин, О.Хонгорзул, А.Энхцэцэг, Г.Эрдэнэчулуун, Б.Ариунзаяа, Д.Гүнчин-Иш