Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр 8.00 цагт эхэллээ.
Хуралдаанаар:
- Коронавируст халдвар цар тахлын нөхцөл байдал, авч хэрэгжүүлж байгаа ажил,
- Эдийн засгийг дэмжих "Шинэ сэргэлт”-ийн бодлого,
- "Тавантолгой түлш” ХХК-ийн талаар авах ажлын тухай Засгийн газрын тогтоолын төсөл,
- Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл,
- Улаанбаатар хотын авто замын ачааллыг бууруулах ажлын явц,
- Хилийн Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замын улсын хилийн огтлолцлын цэгийг БНХАУ-тай тохиролцох ажлын явц,
- Эрдэс баялаг, эрчим хүч, дэд бүтцийн хамтын ажиллагааны Монгол, Хятадын хамтарсан III зөвлөлийн хуралдааны тухай зэрэг 20 гаруй асуудал хэлэлцэхээр төлөвлөөд байна.
Хуралдааны дараа Засгийн газрын шийдвэрийг танилцуулах хэвлэлийн хурал болно.