Нийслэлд 1800 орчим ААН, байгууллага хуулийн этгээд тасралтгүй үйл ажиллагаа явуулан ажиллаж буй статистик гарчээ. Дээрх тооны ААН-ийн жилийн борлуулалтын орлого нь 3-20 тэрбум төгрөгийн хооронд хэлбэлзэж байна. Тэдгээрийн 57 орчим хувь нь гадаадын хөрөнгө оруулалттай ААН-үүд байгаа аж.
Харин аймаг, орон нутагт ажиллаж буй ААН-ийн тоо харилцан адилгүй, ихэнх аймагт буурчээ. Корона вируст халдварын цар тахлын нөхцөлд хоол үйлдвэрлэл, нарийн боовны цех, аялал жуулчал зэрэг үйлдвэрлэл, үйлчилгээний газрын үйл ажиллагаа зогсон хумигджээ.
Аймаг, суманд 2-3 цайны газар, ресторан халдвар хамгааллын дэглэмийг барин үйлчлүүлэгч болон сургууль, цэцэрлэгийн үйлчилгээнд цөөн тоогоор ажиллаж байна. Үйл ажиллагаа хумигдаж үйлдвэр, үйлчилгээний газар ажилтан, ажилчдаа цомхотгохоос гадна чиглэлээ өөрчлөхөд хүрч байна.
Жишээ нь, Баян-Өлгий аймагт өнгөрсөн оны жилийн эцсийн байдлаар 2100 орчим ААН бүртгэлтэй байгаагаас сар бүр 30 орчим ААН, байгууллага үйл ажиллагааны чиглэлээ шинэчилэн өөрчилж байна.